Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн 90 насны ой тохиож байна
Монголын олон сайхан зураачдын төрсөн өдөр, их ойнууд шил шилээ даран болох нь ээ. Ойрын өдрүүдэд Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн мэндэлсний 90 насны ойг түүний үр хүүхэд, гэр бүл, шавь нар нь тэмдэглэхээр бэлтгэж байна.

Н.Цүлтэмийн шавь УГЗ, зураач Ц.Байды "Миний багш их хүнлэг, тусархүү, авьяастныг дэмждэг хүн байсан. Намайг Дундговь аймгийн Мандалговь хотод дагалдан зураач байхад танилцаад дэмжсэнээр би Оросын Репины нэрэмжит уран зургийн дээд сургуульд явсан. Нэг хэсэг "Тоншуул" сэтгүүлд шог зураачаар ажиллаж байгаад, сэтгүүл хаагдахад ажилгүй болж, харин уран зургийнхаа хүчээр амьдралаа залгуулан жинхэнэ сор уран бүтээлээ туурвиж явна" гэж ярилаа. Н.Цүлтэм нь монголын анхны мэргэжлийн зураачдын нэг юм. Тэрбээр Оросын Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургуульд зураач Г.Одон, Ц.Доржпалам нарын хамт суралцаж төгсчээ. Монголын урчуудын эвлэлийн хороог ч олон жил удирдаж, монголын уран зургийн цуврал альбомыг анх удаа санаачлан гаргаж байсан гавьяатай. Мөн "Оройн нар", "Талын айл" зэрэг алдартай зургууд, "Цогт тайж" зэрэг олон киноны тайз чимэглэл, хөрөг зургууд бүтээсэн нь улсын архивт орсон юм. Түүний ихэр хүү Ц.Мөнхжин, Ц.Энхжин нар нь Төрийн шагнал, УГЗ цол хүртсэн юм.
Дашрамд дурдахад энэ онд УГЗ С.Сэнгээгийн 90 жил, Ардын зураач, УГЗ Л.Чуваамидийн 80, УГЗ зураач П.Цогзолын 80, ардын зураач, УГЗ Ч.Гунгаасүхийн 70 насны ойнууд болох юм байна.

0 Сэтгэгдэл