Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ Дараах аймаг, сумдад энэ сарын 22-ноос шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ орнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар төлбөртэй зорчдог болохыг эсэргүүцэв
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөртэй зорчдог болох тухай асуудлыг эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.

Өнөөгийн байдлаар манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байдгаас халамжийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг байна.

2015 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан цагдаагийн албан хаагчдын унааны зардлын нөхөн олговрыг 30 хувиар бууруулж, нийслэлийн төсөвт шилжүүлэхээр тусгасан. Үүнийг Автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос эсэргүүцэж, ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нөхөн олговроос татгалзаж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудаас 500 төгрөгийн тарифаар төлбөр авч зорчуулах тухай мэдэгдсэн юм.

 Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл “Бид Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн гаргасан мэдэгдлийг эсэргүүцэж байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлого зөвхөн халамжийн тэтгэврээр хязгаарлагдаж байгаа энэ үед нөхөн олговрыг өөрсдийн гар дээр авах юм бол өнөө маргаашийн хоолонд үрээд үр бүтээлгүй болно. Энэ нь ямар ч боломжгүй зүйл юм” гэв. Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал“Манай дүлий иргэдийн хувьд сард 115 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Нийт дүлий иргэдийн 95 хувь нь хосоороо амьдардаг. Тэгэхээр сарын орлого 230 мянган төгрөг гэсэн үг. Ийм байхад автобусанд төлбөр төлж зорчих боломж үнэхээр алга байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төлбөртэй зорчдог болох нь бидний сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцох эрхийг хааж байгаа хэрэг” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагууд УИХ, Засгийн газар, НИТХ, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд хандан мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Тэд энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авахгүй бол шат дараалсан арга хэмжээ авч, тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан