Г.Дамдинням: Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой
Зөрчил багасаж, уулзварын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдэв
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
ТАЛХ ЧИХЭР ХК 2026 он гарсанаас хойш 1,2т хэвийн боов, 520 кг еэвэнг гадаад зах зээлд нийлүүлжээ
Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Монголбанк 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
ТҮҮХТ АЯЛАЛ АЛТАНБУЛАГААС ЭХЭЛЛЭЭ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Японы алдарт “Комаки балет” Монголын тайзнаа
Монголын Балетын хөгжил сангаас Mонголын сонгодог урлагийг олон улсад сурталчлахаар “Night Of Ballet” олон улсын балетын фетивалийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус сан БСШУЯ-тай хамтран зургадугаар сарын 8, 9-нд “Комаки балет” тоглолт зохиохоор болжээ. Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Токио хотын “Комаки балет” компанийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ манай улсад ирэхээр болжээ. СТӨ-нд хоёр өдөр болох эл тоглолтод тус компанийн уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостон балет” компанийн голцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, “Rhode Island Ballet”-ийн гоцлол бүжигчин АНУ-ын иргэн Эмили Лоскокко нар оролцох гэнэ. Ийнхүү Японы үндэсний балет “Мадарена”, Н.Римски-Корсаковын “Шахерезада” бүжгэн жүжиг японы балетчдын бүтээл Монголын тайзнаа амилна. “Мадарена” балет 400 жилийн тэртээх Японы түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл юм байна.
“Комаки балет” 66 жилийн өмнө байгуулагдаж байсан дэлхийд алдартай компани ажээ. Үүсгэн байгуулагч Масахиде Комаки 1970-аад оны эхэн үед Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Жамъяандагвыг Японд зохиогдсон олон улсын бүжгэн жүжгийн тэмцээнд шүүгчээр оролцуулж, манай хоёр орны балетын хамтын ажиллагаа эхэлж байжээ. 2002 онд тус компанийн захирал Со Кикучи манай улсад айлчилж, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулж гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг нутагтаа урьж, тоглуулж байсан аж. Харин 2007 онд гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилгаар “Комаки балет” компанийг бүрэн бүрэлдэхүүнээр нь эх орондоо урьж тоглуулсан юм. Энэхүү тоглолтыг хамт олон, оюутан сурагчид, өндөр настнууд хямдралтай үнээр үзэх боломжийг зохион байгуулагчид олгож байна.
Монголын Балетын хөгжил сангаас Mонголын сонгодог урлагийг олон улсад сурталчлахаар “Night Of Ballet” олон улсын балетын фетивалийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус сан БСШУЯ-тай хамтран зургадугаар сарын 8, 9-нд “Комаки балет” тоглолт зохиохоор болжээ. Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан Токио хотын “Комаки балет” компанийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ манай улсад ирэхээр болжээ. СТӨ-нд хоёр өдөр болох эл тоглолтод тус компанийн уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостон балет” компанийн голцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, “Rhode Island Ballet”-ийн гоцлол бүжигчин АНУ-ын иргэн Эмили Лоскокко нар оролцох гэнэ. Ийнхүү Японы үндэсний балет “Мадарена”, Н.Римски-Корсаковын “Шахерезада” бүжгэн жүжиг японы балетчдын бүтээл Монголын тайзнаа амилна. “Мадарена” балет 400 жилийн тэртээх Японы түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл юм байна. “Комаки балет” 66 жилийн өмнө байгуулагдаж байсан дэлхийд алдартай компани ажээ. Үүсгэн байгуулагч Масахиде Комаки 1970-аад оны эхэн үед Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Жамъяандагвыг Японд зохиогдсон олон улсын бүжгэн жүжгийн тэмцээнд шүүгчээр оролцуулж, манай хоёр орны балетын хамтын ажиллагаа эхэлж байжээ. 2002 онд тус компанийн захирал Со Кикучи манай улсад айлчилж, Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулж гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг нутагтаа урьж, тоглуулж байсан аж. Харин 2007 онд гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилгаар “Комаки балет” компанийг бүрэн бүрэлдэхүүнээр нь эх орондоо урьж тоглуулсан юм. Энэхүү тоглолтыг хамт олон, оюутан сурагчид, өндөр настнууд хямдралтай үнээр үзэх боломжийг зохион байгуулагчид олгож байна.
0 Сэтгэгдэл
























