Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
“Нүүдлийн хотоос-Суурин хот” нэн үнэт баримт, гэрэл зургийн үзэсгэлэн

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Архивын газраас хамтран “Нүүдлийн хотоос-Суурин хот” нэн үнэт баримт болон гэрэл зургийн үзэсгэлэн Үндэсний музейд гарч байна. Энэхүү үзэсгэлэн нь нийслэлийн  ард иргэд, хүүхэд багачууд, хойч үеийнхэнд Нийслэл Улаанбаатар хотын түүхэн хөгжил,  түүхийг таниулах, судлах, сурталчлах, их хотоо хайрлан хамгаалах хүмүүжил олгох зорилготой. Нийслэлчүүдэд толилуулж буй энэхүү үзэсгэлэнд 1639-2014 он хүртэлх нийслэлийн түүхэнд холбогдох нэн үнэт 20 гаруй уран зураг, газрын зураг, 240 гаруй гэрэл зураг, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар хотын түүхэнд холбогдох 30 гаруй зарлиг, тогтоол, шийдвэр мөн баримтат  кино,  40 гаруй бусад баримтыг дижитал хэлбэрээр үзүүлэх  50 гаруй үзмэрийг дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэн 11 сарын 07 хүртэл үнэ төлбөргүй олон нийтэд үзүүлнэ гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан