ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Хадгаламж зээлийн хоршооны 1740 гаруй хохирогчийн мөнгийг олгож эхэлжээ
Засгийн газрын иргэдээс санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал, өргөдөл хүлээн авах “11 11 төв”-д энэ сарын 23-30 өдөр хүртэл нийт 905 иргэн холбогдож санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлжээ.
Үүнээс иргэдийн хамгийн их сонирхсон асуултуудын хариултыг тоймлон хүргэж байна.
Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-ны хохирогчдын хохирлыг барагдуулах тухай хууль гарснаас хойш их удаж байна. Үүнийг яаралтай шийдэж өгөхийг хүссэн хүсэлтүүд иржээ. Уг хүсэлтэд Хууль зүйн яамнаас “УИХ-аас Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд өдөр баталсан. Хууль батлагдсантай холбоотой ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ХЗХ-дын төлбөр барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн хэрэгжилтийг хангах, хохирогчдын хохирлыг түргэн, шуурхай барагдуулах зорилготой шат дараатай арга хэмжээнүүдийг авсаар байна. Эхний ээлжинд нэг сая хүртэлх төгрөгийн хохиролтой 1698 хохирогч, Хохирогчдын түр хорооноос ирүүлсэн амьдралын нөхцөл хүнд, нэн тэргүүнд хохирлыг барагдуулах шаардлагатай гэсэн 50 хохирогчийн хохирлыг барагдуулах шийдвэр гарган, мөнгийг олгож эхэлсэн. Эд хөрөнгийг худалдлан борлуулж, хуримтлагдсан мөнгө хөрөнгийг хохирогчдод тараах ажил цаашид тасралтгүй үргэлжлэх бөгөөд битүүмжлэн хураасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, ашигт малтмалын лиценз зэргийг худалдан борлуулж ШШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны дансанд мөнгөн хөрөнгө төвлөрсөн тухай бүрт ажлын хэсэг хуралдан хохирогчдын хохирлыг барагдуулж ажиллах болно. Хохирогчдын хохирлыг барагдуулж дууссаны дараа ажлын хэсгийн үйл ажиллагаа зогсох учиртай. Хохирогчдын төлөөллөөс ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа” гэсэн хариулт өгчээ.
Тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих үнэмлэхийг энгийн иргэд мөнгө төлж авдаг. Иймээс тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгсэлд хөнгөлөлттэй зорчих мөнгийг тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөн дээр нэмж өгнө үү гэсэн хүсэлтэд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас, “Нийтийн тээврээр зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр зорчуулах үнэмлэхийг олгож байгаа бөгөөд энгийн иргэдэд олгодоггүй. Хөнгөлөлтийг тэтгэвэр дээр нэмж олгох талаар таны саналыг хүлээн авч уламжлах болно” гэсэн байна.
Төсвийн байгууллагын цалин ямар системээр, хэрхэн нэмэгдэж байна вэ гэсэн асуултад Хөдөлмөрийн яамнаас “УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цалинг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх, цалинг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу 2014 онд боловсрол, эрүүл мэндийн салбараас эхлэн Төрийн албан хаагчдын цалинг нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нь нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр арга хэмжээнд Төрийн албаны бүх ангиллын албан хаагчид бүрэн хамрагдаж, бүгдэд нь тэгш шударга хандаж цалинг нь нэмсэн” гэжээ.
Засгийн газрын иргэдээс санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал, өргөдөл хүлээн авах “11 11 төв”-д энэ сарын 23-30 өдөр хүртэл нийт 905 иргэн холбогдож санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлжээ.Үүнээс иргэдийн хамгийн их сонирхсон асуултуудын хариултыг тоймлон хүргэж байна.
Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-ны хохирогчдын хохирлыг барагдуулах тухай хууль гарснаас хойш их удаж байна. Үүнийг яаралтай шийдэж өгөхийг хүссэн хүсэлтүүд иржээ. Уг хүсэлтэд Хууль зүйн яамнаас “УИХ-аас Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд өдөр баталсан. Хууль батлагдсантай холбоотой ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ХЗХ-дын төлбөр барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн хэрэгжилтийг хангах, хохирогчдын хохирлыг түргэн, шуурхай барагдуулах зорилготой шат дараатай арга хэмжээнүүдийг авсаар байна. Эхний ээлжинд нэг сая хүртэлх төгрөгийн хохиролтой 1698 хохирогч, Хохирогчдын түр хорооноос ирүүлсэн амьдралын нөхцөл хүнд, нэн тэргүүнд хохирлыг барагдуулах шаардлагатай гэсэн 50 хохирогчийн хохирлыг барагдуулах шийдвэр гарган, мөнгийг олгож эхэлсэн. Эд хөрөнгийг худалдлан борлуулж, хуримтлагдсан мөнгө хөрөнгийг хохирогчдод тараах ажил цаашид тасралтгүй үргэлжлэх бөгөөд битүүмжлэн хураасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, ашигт малтмалын лиценз зэргийг худалдан борлуулж ШШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны дансанд мөнгөн хөрөнгө төвлөрсөн тухай бүрт ажлын хэсэг хуралдан хохирогчдын хохирлыг барагдуулж ажиллах болно. Хохирогчдын хохирлыг барагдуулж дууссаны дараа ажлын хэсгийн үйл ажиллагаа зогсох учиртай. Хохирогчдын төлөөллөөс ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа” гэсэн хариулт өгчээ.
Тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих үнэмлэхийг энгийн иргэд мөнгө төлж авдаг. Иймээс тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгсэлд хөнгөлөлттэй зорчих мөнгийг тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөн дээр нэмж өгнө үү гэсэн хүсэлтэд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас, “Нийтийн тээврээр зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр зорчуулах үнэмлэхийг олгож байгаа бөгөөд энгийн иргэдэд олгодоггүй. Хөнгөлөлтийг тэтгэвэр дээр нэмж олгох талаар таны саналыг хүлээн авч уламжлах болно” гэсэн байна.
Төсвийн байгууллагын цалин ямар системээр, хэрхэн нэмэгдэж байна вэ гэсэн асуултад Хөдөлмөрийн яамнаас “УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цалинг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх, цалинг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу 2014 онд боловсрол, эрүүл мэндийн салбараас эхлэн Төрийн албан хаагчдын цалинг нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нь нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр арга хэмжээнд Төрийн албаны бүх ангиллын албан хаагчид бүрэн хамрагдаж, бүгдэд нь тэгш шударга хандаж цалинг нь нэмсэн” гэжээ.
1 Сэтгэгдэл
Буянаа
Одоо хүртэл 16 жил болж байхад үлдсэн хүмүүсийн хохиролыг алагчилгүй барагдуулаачээ ..бузар хулгайчуудаа
2022.05.08























