Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
У.Хүрэлсүх ”Андууд”-ынхаа хамтаар тайлан тоглолтоо хийнэ

Улстөрч У.Хүрэлсүхийн  ахалсан “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн тоглолт өнөөдөр  Тусгаар тогтнолын ордны Их танхимд болно. Унаган багаасаа нөхөрлөж ирсэн андуудынхаа хамт жинхэнэ амьд тоглолтоор зочдынхоо сонорыг мялааж, сэтгэлийг баясгах ажээ.

Тэгвэл  Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Г.Ариунбуян “Андууд” хамтлагийн басс гитарчин, цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав бөмбөрчин нь гэнэ. “Айзам” хамтлагийн Хүрэлбат, “Рок мангас” Ч.Мөнхсайхан нар хамтлагийн уран сайхны удирдаач нь ажээ.

У.Хүрэлсүхийн тоглолтод хоёр гавьяат ирж ая дуугаа өргөх аж. “Чингис хаан”-ы Жагаа “Анд нөхдийн дуу”, “Хундагаа өргөе” дуунуудаараа танхимд цугларсан олны цөсийг хөөргөнө гэж “Андууд” хамтлагийнханд амласан байна. Гандан бууршгүй эрос хатагтай Т.Ариунаа болон дуучин Наран нар амьд хөгжмийн гайхамшиг дор хоолойн чадлаа гайхуулах нь ээ.

Тоглолтод МАН-ын үе, үеийн дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар ирж үзэгчдийн суудалд тухлах гэнэ. Монгол ардын нам “Зөвлөхүүдийн танхим” нэрийн дор үе, үеийн удирдлагуудаа нэгтгэн өнөөгийн үйл ажиллагаандаа санал зөвлөмжийг нь хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэгвэл “Зөвлөхүүдийн танхим”-аас Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр нарын лидерүүд тоглолтод ирэх бололтой.

У.Хүрэлсүхийн урлагийн авьяас ийнхүү тодорч буй ч улс төрөөс холдох нь юу л бол. Түүнд “Гавьяат жүжигчин амлаад ч намаас нь салгаж чадахгүй” гэх яриа Ардын намын цагаан ордонд ид хүчээ авч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан