Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хошин урлагийн “Нэгдсэн шоу” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Үзэгчдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг томоохон шоу тоглолт хэдхэн хоногийн дараа хөшгөө нээхээр зэхэж байна.

Хошин урлагийн хамтлаг, продакшнуудын "Нэгдсэн шоу" тоглолт ирэх 11 сарын 09-ны 19:30 цагт "UB Palac"-ийн концертын их танхимд болно. Тэгвэл тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн "UB Palace"-ийн кассаар худалдаалагдаж эхэллээ. Тасалбарын үнийн хувьд 20 мянга, 15 мянган төгрөгийн үнэтэй.
Тоглолтонд, "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшн, "Чапи & Суурь", "Параоди" хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзэгчдийн хүртээл болгож олон мянган фэнүүддээ "инээмсэглэл", "бодрол", "урам"-ыг бэлэглэх нээ.

Урилгаар олны хайр, хүндлэлийг хүлээсэн дуучид оролцоно. Түүнчлэн "Нэгдсэн" шоу тоглолтыг "Захиалгат инээд" хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид хөтлөх юм.

Дашрамд дуулгахад, монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан