ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Ч.Гансүхийг 7 жил хорьж, 100 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар болов
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох хэргийг өчигдөр Улсын дээд шүүхэд хэлэлцсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулсан байна. Тодруулбал Ч.Гансүх, Д.Энхбат нарт Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т зааснаар буюу хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэж ял шийтгэл оногдуулсан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ч.Гансүхэд оногдуулсан ялыг 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7 жил хорих ял, Д.Энхбатад оногдуулсан ялыг 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жил хасаж, 6 жил хорих ял болгон өөрчиллөө. Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээс Балжирын Жаргалыг хуурамч шинжээчийн дүгнэлт гаргасан талаарх дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхээс оногдуулсан 21 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээв. Ингэхдээ Балжирын Жаргалын цагдан хоригдсон хоногийг торгох ялд дүйцүүлэн түүнийг дээрх ялыг эдэлсэнд тооцсон байна. Мөн Ч.Даваасүрэнд оногдуулсан гурван жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэжээ.
100 han say uuuu. heden terbumig idcheed 100-g ni l butsaaj ugch bgaamuu

0 Сэтгэгдэл
oo za za
наад луйварчин шантаажчин нөхрийн экстра орос худалдааны төв гэх мэт сүлжээ болсон вант улсыг нь хураагаач ээ
2014.11.02
2014.11.01