ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Хүүхдээ гудамжинд хаясан Б-д эрүүгийн хэрэг үүсгэлээ
Хэдхэн өдрийн өмнө дөнгөж төрсөн хүүхдээ гудамжинд хаясан тухай бид мэдээлсэн. Хэрэг явдал энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн шүүхийн байрны хажууханд нярай хүүхдээ гудамжинд орхиод явсан нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байсан юм.
Цагдаагийн байгууллагынхан хүүхдийг олох үед хэдийнээ нас барсан байжээ. Ингээд нярайг хэн хаясныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэлсэн юм.
Тэгвэл нярайн ээж нь СХД-ийн 19 дүгээр хороонд түр оршин суугч, Говь-Алтай аймгийн харьяат 19 настай оюутан Б гэгч байжээ. Тэрбээр хүсээгүй жирэмслэлтээ гэрийнхнээсээ нууж явсаар хүүхдээ төрүүлсэн бөгөөд тэжээж чадахгүйн улмаас гудамжинд хаясан хэмээн мэдүүлсэн байна.
Манай улсын хуулинд эцэг, эх нь асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг заалт байдаг аж. Тиймээс нялх үрээ хаясан Б-д эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ.
Хэдхэн өдрийн өмнө дөнгөж төрсөн хүүхдээ гудамжинд хаясан тухай бид мэдээлсэн. Хэрэг явдал энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн шүүхийн байрны хажууханд нярай хүүхдээ гудамжинд орхиод явсан нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байсан юм. Цагдаагийн байгууллагынхан хүүхдийг олох үед хэдийнээ нас барсан байжээ. Ингээд нярайг хэн хаясныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэлсэн юм.

0 Сэтгэгдэл