Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Музейн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжлээ
Музейн бодлого зохицуулалт доголдож ирсний улмаас Монголын ард түмний соёлын үнэт өв, бүтээл, музейн үзмэр олноор алга болж, үрэгдэх нь их байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Музейн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжжээ.
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдаад 90 жил болсон ч музейн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт байхгүй, музей, үзэсгэлэн, цуглуулгын ялгаа тодорхой бус, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах тогтолцоо бүрэн төлөвшөөгүй тул музейн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч, Музейн тухай анхны хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.Музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хадгалалтын горим дэг зөрчиж үзмэр гэмтээсэн, тухайн музейн чиглэлд нийцэхгүй, шаардлага хангахгүй үзмэр худалдан авсан тохиодолд музейн удирдлага, холбогдох ажилтанд хариуцлага тооцох, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох замаар музейн эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй юм.
Энэ хуулийн төслөөр музейн нэр томъёоны тодорхойлолт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, музей байгуулахад тавигдах шаардлага, музейн төрөл, түүнтэй төстэй байгууллагын эрх, үүрэг, музейн сан хөмрөгийн бүрдүүлэлт, бүртгэн баримтжуулалт, үзлэг тооллого, судалгаа шинжилгээ хийх болон сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал, үйлчилгээ, ашиглалт, сурталчилгаа, ажилтны ёс зүйн асуудлыг хуульчилна. Хуулийн төсөл батлагдсанаар музейн үйл ажиллагаа, түүнийг эрхлэх, сан хөмрөгт агуулагдаж байгаа мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд хүргэх, иргэдийг оролцуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл