Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Н.Цогтоо: Бид олон улсын стандартад нийцсэн чанартай, бат бэх хаалга нийлүүлдэг
Монголчууд өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тийм ч учраас бат бэх, үзэмжтэй гоёмсог хаалга гэр, орон сууцандаа хэрэглэхийг  чухалчилдаг билээ. Тэгвэл “Т&G” компани Германы “Hormann” брендийн  хаалгыг Монголын зах зээлд оруулж ирээд долоон жил болж байна. Тус компани өнгөрсөн баасан гарагт “Hormann” брэндийн  бүтээгдэхүүний загвар, үзэсгэлэн худалдааны  танхимаа Сонгинохайрхан дүүр­гийн Таван-шард нээ­лээ. Ингэснээр хэрэглэгч, захиалагчид олон төрлийн хаалгыг нэг дороос үзэж сонголт хийх боломж бүрдэж буй юм. Өмнө нь хэрэглэгчид зургийн цомог харж  сонголтоо хийдэг байсан бол одоо бодитоор нь барьж үзэж, харж байж гэр орон сууц, гарааш, үйлдвэрийн хаалгаа сонгох  боллоо. “Т&G” компани дээш болон хажуу тийш  эвхэгддэг, нуглардаг, дулаалгатай, галын хамгаалалттай, гүйдэг гээд олон төрлийн загвар хийцтэй хаалга нийлүүлж байна. Энэ компанийн манай зах зээлд нийлүүлж буй хаалгыг Монгол орны цаг агаарын эрс тэс нөхцөлд Германы “Hormann” компани нийцүүлэн үйлдвэрлэж буй юм. Мөн үйлдвэр, аж ахуйн газруудын ачаа ачиж буулгахад зориулсан тоног төхөөрөмж нийлүүлэх ажээ.

Ингээд Германы “Hormann” брэндийн  хаалганы албан ёсны гэрээт борлуулагч “Т&G” компанийн ерөнхий захирал Н.Цогтоогийн яриаг хүргэе.

-Компанийнхаа ту­хай товч танилцуулаач. Одоо­гоор хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна?
-Бид германы  үйлдвэр болон ахуйн зориулалттай төрөл бүрийн хаалга үйлдвэрлэдэг “Hormann” ком­панийн албан ёсны бор­луу­лагчаар ажил­лаад долоон жил болж бай­на.  “Hormann” компанийн бүтээгдэхүүн маш сайн чанартай гэдгээрээ  онцлогтой. Тухайлбал, евро, герман, английн стандартаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Дээр нь цаг агаарын хатуу ширүүн нөхцөл, ус бороотой үед  тохирсон бүтээгдэхүүн нийлүүлэх болсон. Тийм ч учраас манай хэрэглэгч, захиалагчид сэтгэл хангалуун байдаг. Манайх гарааш үйлдвэр, сургууль, эмнэлэг, орон сууцны гээд олон төрлийн хаалга нийлүүлж байгаа. Үүнээс гадна манай компани барилгын зураг төсөл гаргах, Шинэ Зеланд, Солонгос, Польш улсаас барилгын дээврийн  материал оруулж ирж нийлүүлдэг, мөн зочид буудлын бизнестэй. Манай компани 50 гаруй ажилтантай.

-Танай компани цаашид хаалганы үйлдвэрийн тех­нологи оруулж ирэх үү?
-Эдгээр хаалгыг зөвхөн Германд л үйлдвэрлэдэг. Бид оруулж ирж угсрах, тохируулах үйлчилгээг нь хариуцдаг юм.

-Манай зах зээлд янз бүрийн төмөр, модон хаалга борлуулагдаж байна. Тэгэ­хээр танай оруулж ирж байгаа хаалга бусад  хаалгатай харьцуулбал чанар, үнэ ханш нь ямар байдаг вэ?
-Бидний борлуулж буй хаалга олон улсын стандарт хангасан  бүтээгдэхүүн тул харьцангуй өндөр үнэтэй. Хаалга хийсэн материал нь чанартай, бат бэх юм. Ойролцоо стандартын хятад хаалгыг “Hormann” компанийн хаалгатай харьцуулж үзвэл чанарын ялгаа бий. Тухайлбал,   хятад  хаалганы металлын зузаан 0.8,  “Hormann” компанийх 1.5 мм байдаг. Ийм учраас арай өндөр үнэтэй.

-Танайхаас хаалга худалдаж авахад хэдий ху­гацааны баталгаа өг­дөг юм бол. Хэдэн жил ашигласны дараа үйлчилгээ хийлгэх вэ?
-Зөвхөн үйлдвэрийн зо­риулалттай хаалганд л үйлчилгээ хийлгэх шаард­лагтай.  Ийм хаалгыг угсарч өгөөд нэг жилийн баталгаа гаргадаг. Гэхдээ хаалгыг дөч, тавин жил ашиглана. Энэ хугацаанд тухайн худалдан авагчтай гэрээ хийж тохиргоо, тосолгоо зэрэг үйлчилгээг нь хийдэг. Мөн ашиглалтын буруугаас эвдэрсэн тохиолдолд засч сэлбэнэ.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан