Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана Бүгд найрамдах солонгос улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэллээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
МУГЖ С.Жавхлан Г.Эрдэнэчимэг нар “Тусгай ажиллагаа” УСК-ны хамт олонд бэлэг барина
МУГЖ дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнэчимэгтэйгээ хамтран  “Хар хархан харц” хэмээх уран бүтээлээ өнгөрсөн жил олон түмэнд хүргэсэн билээ. Тэрээр хосууд хоёр хөөрхөн охиноо клипэндээ тоглуулж өөрсдөө хамтран дуулсан нь олны анхаарлыг татаж ард түмнээсээ өндөр үнэлгээ авсан сайхан уран бүтээл болсон.

Үндсэрхэг үзэл бодол шингэсэн, монгол ахуйг харуулсан энэхүү бүтээл “You tube” сайтанд байршсан монгол дуунуудаас хамгийн богино хугацаанд нэг сая үзэгч, сонсогчдын хүртээл болж,  FM, радиогийн долоо хоногийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд хүмүүсийн аялах дуртай уран бүтээлийн нэг одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Тэднийг энэхүү уран бүтээлээс нь хойш дахин хамтран дуу гаргаасай гэсэн хүмүүс ч олон болж хүлээлт үүсээд байгаа. Тэгвэл энэхүү хүсэлтийг “Тусгай ажиллагаа” инээдмийн УСК биелүүллээ.

Тодруулбал МУГЖ С.Жавхлан тус киноны хамт олонд бэлэг барьж хайрт гэргийтэйгээ хамтран дуу гаргахаар болсон байна. Сонсогч фенүүдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан хосууд маань дахин хамтдаа "Мөнхийн урсгалт амьдрал" хэмээх дуугаа тун удахгүй хүргэхээр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан