Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Монгол Улсад эбола вирусыг оношлох боломжтой боллоо
ДЭМБ-аас эбола вирусын оношлуурыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд боллоо.

 Тус яамнаас ДЭМБ-т хандан оношлуур авах хүсэлт явуулснаар ийнхүү 100 ширхэг оношлуурыг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У албан ёсоор Монголын ЭМЯ-нд хүлээлгэн өглөө. Монгол улс Ази болон Номхон далайн баруун эргийн бүсдээ уг оношлуурыг авсан анхны улс болж байгаа юм.  Манай улс дээрх оношлууртай болсноор эбола вирусыг бусад өвчнөөс хурдан шуурхай илрүүлэх боломжтой болж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцлоод ДЭМБ-ын төлөөлөгчийн газрын хамт олонд талархлаа илэрхийлэв.

Дэлхий дахинд Гвиней, Либери, Сьерро-Леон, АНУ, БНАКАУ, Испани, Мали, Нигери, Сенегал зэрэг улсад эбола вирусын халдварын 13633 тохиолдол бүртгэгдэж, 5000 хүн нас баржээ. Эдгээрээс нийт 523 эрүүл мэндийн ажилтнууд өвчилж, 269 хүн нас баржээ. Нигери болон Сенегал улсад “Эбола вируст халдварын дэгдэлтийг цомхотгосон”-ыг зарласан байна. Мөн өвчлөл хамгийн их тархалттай Гвиней улсад халдвар буурах хандлагатай байгаа аж.

ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Энэхүү оношлуур Герман улсад үйлдвэрлэсэн 1500 еврогийн өртөгтэй, 100 хүнийг оношлох боломжтой. Эбола дэлхий дахины асуудал болсон учраас оношлуур дэлхий нийтэд хүрэлцээгүй байгаа. Одоохондоо манай улсад эбола вирусын халдвар бүртгэгдээгүй байгаа учир энэхүү оношлуур хангалттай. Эхний ээлжинд хүмүүсээ оношилно, хоёрдугаар шатанд зайлшгүй шаардлагатай гэвэл ДЭМБ-ын лавлагаа лабориторит оношлуулна” гэв.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюнт У, “Энэ удаа эбола вирусыг оношлох оношлуур оруулж ирлээ. Одоогийн байдлаар Номхон далайн баруун бүсийн орнуудад эболагийн вирус гараагүй байгаа ч гэсэн өндөр сэрэмжтэй байх ёстой. Магадлалтай ямар нэг тохиолдол гарсан тохиолдолд оношлох чадвартай боллоо. Цаашид ДЭМБ техникийн туслалцаа үзүүлж, Монгол улсын бүрэн байдлыг хангаж, хамтран ажиллах болно” гэсэн  юм.

Дэлхийн жишигт нийцсэн PCR хэмээх  технологид суурилсан энэхүү урвалж оношлууртай болсноор лабораториудад эбола вирусын оношилгоо, шинжилгээг хийх бүрэн боломжтой болж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан