Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
”Цагаан халад”-тай бүлэг хулгайчдыг баривчлав
ЦЕГ-аас ойрын өдрүүдэд томоохон бүлэг хулгайчдыг баривчлан саатуулж, үйлдсэн гэмт хэргийг нь шалгаж байна.

"Цагаан халадтай" бүлэг хулгайчийг барьснаар улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ЭМШУҮИС-аар дамжин хулгайлдаг үйл ажиллагааг зогсоожээ. 25-30 насны 6 залуу эмчийн цагаан халаат өмсөн эмнэлэг, сургуулиар орж, эмчийн өрөөнөөс түрийвчтэй мөнгө, гар утас, эд зүйл хулгайлдаг байсан аж.

Мөн улсын хил дамжин бараа бүтээгдэхүүн хулгайлан зөөдөг бүлэг этгээд ч баригджээ. Зүүн өмнөд азийн орнуудаар дамжин хулгайн бараа зөөдөг хулгайчдын халуун мөрөөр орж чаджээ. Тэд БНХАУ, Турк, Малайз, Сингапур, Хонконгийг дамжин хулгай хийдэг байжээ.

Гурав дахь том бүлэг бол морины уяач маягаар хувцаслан аймаг, сум, бүсийн наадмуудыг дамжин явдаг 30-40 хүний бүрэлдэхүүнтэй, 4-5 машин хөлөглөсөн их гарын хулгайч нар аж. Морь, хөөрөг, гаанс, үнэт эмээл, уяачдын бэлэн мөнгийг хулгайлахдаа гаршсан бүлгийг ч илрүүлэв.

Дархан, Эрдэнэт, Дорнод зэрэг том үйлдвэр аж ахуй, уул уурхайн компанитай газруудыг сонгон ажилчдын цалин буухыг тааруулан очиж хулгайлдаг бүлгүүд байгааг бас илрүүлэн баривчлаад байна.

Тэрчлэн сүүлийн үед нас барсан хүний ёслол үйлдэж буй айлуудыг судлан хулгай хийх цэгээ болгодог хулгайч нарыг баривчлав. Ийнхүү хулгай хийх арга нарийсч бүлэглэн хуйвалдах шинж ихэссэнийг цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл
БАС АМРАЛТЫН ГАЗАР ХАМТ ОЛНООРОО ОЧСОН АМРАГЧИДЫГ ЭХНИЙ ХООЛОНД ОРОХ ҮЕД НЬ АРААР Нь ГЭР БУУДЛААС Нь ХАМДАГ ХУЛГАЙЧ НАР БАЙДАГ
Хамгийн их уншсан