COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Сансрын аялал аюулгүй байж чадах уу
Сансрын аялал жуулчлалыг хөгжүүлж, хөх огторгуйн алс хязгаарт хүн төрөлхтний нэг хэсгийг аялуулна хэмээн амлаж буй “Virgin Galactic” компанийн нэг хөлөг өнгөрсөн баасан гарагт осолдсон явдал сансрын аялал жуулчлал аюулгүй байж чадах уу гэдэг асуулт дагуулаад байна. 2015 оноос сансарт аялуулна хэмээн 700 гаруй хүнээс захиалга аваад байгаа тус компанийн хоёрдугаар сансрын хөлөг нь анхныхаа туршилтын нислэгийн үеэр осолдож, нэг нисэгч нь нас барсан юм. Хөлөг чухам юунаас болж осолдсон шалтгааныг олж тогтоогоогүй байгаа бөгөөд үүнийг илрүүлэхэд нэлээд цаг хугацаа шаардлагатай бололтой. Гэхдээ 700 хүнээс тус бүр нь 250 мянган ам.долларын захиалга авчихаад байгаа “Virgin Galactic” компани үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг эвдэхээс эмээж, тус компанийн хувьд аюулгүй байдал эн тэргүүний асуудал хэмээн мэдэгджээ. Аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үздэг компанийн хувьд осол юунаас болсныг нарийн судалж байж тогтооно гээд урьд өмнө хэрэглэж байгаагүй шатахуун ашигласан гэдэг шүүмжлэлийн хариуд өмнө нь өргөн хэмжээний судалгаа, туршилт хийсний үндсэн дээр нислэгтээ ашигласан гэж мэдэгдсэн байна.
Тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани 2015 оноос сансрын аялал жуулчлалаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Сансрын аялал жуулчлалыг хөгжүүлж, хөх огторгуйн алс хязгаарт хүн төрөлхтний нэг хэсгийг аялуулна хэмээн амлаж буй “Virgin Galactic” компанийн нэг хөлөг өнгөрсөн баасан гарагт осолдсон явдал сансрын аялал жуулчлал аюулгүй байж чадах уу гэдэг асуулт дагуулаад байна. 2015 оноос сансарт аялуулна хэмээн 700 гаруй хүнээс захиалга аваад байгаа тус компанийн хоёрдугаар сансрын хөлөг нь анхныхаа туршилтын нислэгийн үеэр осолдож, нэг нисэгч нь нас барсан юм. Хөлөг чухам юунаас болж осолдсон шалтгааныг олж тогтоогоогүй байгаа бөгөөд үүнийг илрүүлэхэд нэлээд цаг хугацаа шаардлагатай бололтой. Гэхдээ 700 хүнээс тус бүр нь 250 мянган ам.долларын захиалга авчихаад байгаа “Virgin Galactic” компани үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг эвдэхээс эмээж, тус компанийн хувьд аюулгүй байдал эн тэргүүний асуудал хэмээн мэдэгджээ. Аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үздэг компанийн хувьд осол юунаас болсныг нарийн судалж байж тогтооно гээд урьд өмнө хэрэглэж байгаагүй шатахуун ашигласан гэдэг шүүмжлэлийн хариуд өмнө нь өргөн хэмжээний судалгаа, туршилт хийсний үндсэн дээр нислэгтээ ашигласан гэж мэдэгдсэн байна. Тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани 2015 оноос сансрын аялал жуулчлалаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























