COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Кино бол хамтын бүтээл жүжигчин Цоомоогийн цуврал фото
“ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо өнгөрөгч есдүгээр сараас гудамжаар цагаан "халат"-тай явж олон хүнтэй зургаа авахуулж байна гэх мэдээллийг хүргэж байсан билээ. Тэгвэл түүний халатны учиг тайлагдав.

Цоглог, эрч хүчтэй залуус маань дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулахад бэлэн болжээ. “ОМАРЫН ЭРЭЛД” адал явдалд инээдмийн уран сайхны кинондоо жүжигчин Цоомоо халаттай нэлээдгүй олон газар зураг авалтанд орсон байна. Өдгөө учрыг нь олсон хүмүүс "Омарын эрэлд"-ийг үзнэ ээ гэлцэх боллоо.
Тус киноны зураг авалтыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр 40 хувийг БНСУ-д авчээ. Уг киноны зохиолыг жүжигчин Б.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж,продюссероор С.Жавхлан,Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ.
Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тогложээ. Тун удахгүй авьяаслаг уран бүтээлчдийнхээ бүтээсэн адал, явдалт инээдмийн киног кино теарт үзэн адал явдлаар аялан, инээдээр цалгих болно.
“ОМАРЫН ЭРЭЛД” киноны зураг авалт эхэлсэн цагаас эхлэн жүжигчин Цоомоо өөрийн цахим хуудаснаа кино бол хамтын бүтээл хэмээж кинондоо тусалсан бүхий л уран бүтээлч, хамт олон, найз нөхдийнхөө зургийг цувралаар оруулж байсан юм. Ингээд та бүхэндээ цуврал зургаас хүргэж байна.
Кино бол хамтын бүтээл /жүжигчин Э.Цолмонбаяр/
Дэлгэрэнгүйг http://www.urlag.mn/post/16318.htm

0 Сэтгэгдэл