ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулж байна
Нийслэлийн Засаг Дарга “ Төл малыг гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/935 дугаар захирамж гаргасан. Үүний дагуу 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчинд мэдрэмтгий малын төлийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулж, дахин 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд төл малыг вакцинжуулалтад хамруулж байна.

Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл шатахуун болон бусад зардлаар ханган ажиллаж, тогтоосон хугацаанд вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж шаардагдах вакцин, эм урвалж, халдвар хамгаалалын хувцас, бусад материалаар ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ажлын явцад хяналт тавьж, цаашид ариутгал халдваргүйтгэлийн бодис, бензин шатахуун, вакцины нөөц бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл