Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
11-р сарыг “16 настнуудын сар” болгон зарлалаа
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “НЭГДЬЕ” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж сар бүрийг өөрийн нэршил, уриалгатай болгон олон ажлуудыг эхлүүлээд байна.11 дүгээр сарыг 16 настнуудын сар болгон зарлаж, улс орон даяар уламжлал болгон жил бүрийн 11 дүгээр сарыг “16 НАСТНУУДЫН САР” болгохыг Монголын Залуучуудын Холбооноос уриалга болгон гаргаж байгаа билээ.

Энэхүү аянд Монгол Залуу хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа 16 настнуудаа хамруулахад оршихбөгөөдүйл ажиллагааны оргил арга хэмжээ болох 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авах “Иргэний андгай өргөх ёслол”-г Монголын бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр улс орон даяар зохион байгуулна. Энэхүү ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд өдөр бүр үйл ажиллагаа зохион байгуулж, 16 настнуудыг “Залуу” хүн хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа шилдэг суралцагсдаар манлайлуулсан ЕБС, МСҮТ бүрт Залуучуудын Зөвлөл байгуулах, “Миний мөрөөдөл- Миний зорилго” мөрөөдлөө зорилго болгох алхам сургалт явуулах, “Спортоо сонгоцгооё” 16 настнуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулах, спортын аль нэг төрлийг сонгон хичээллэх эхлэлийг бий болгох, “Амжилтаар өртөөлцгөөе” амжилт гаргахын төлөө бид ямар байх ёстой вэ? нээлттэй санал солилцох, “Цэвэр агаар бидний ирээдүй” байгаль, түүх дурсгалтай танилцах эко аялал, “Эдийн засгийн тогтвортой хөгжил” мэдээлэл сургалт зөвлөгөө өгөх, “Хадгаламжтай залуу хүн” хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Бидний гараа-Бидний амжилт” МСҮТ –үүдтэй хамтран ажиллах, залуучуудын зөвлөл байгуулахгэсэн үйл ажиллагаанд хамруулахаас гадна үндэсний үйлдвэрлэгч компаниудтай  танилцах аяллыг зохион байгуулж байгаа юм.

Монголын Залуучуудын Холбооноос 16 настнууд болон Эцэг эх, гэр бүл, ерөнхий боловсролын сургууль, багш нар, төрийн болоод төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд чин сэтгэлээр хамтран ажиллаж, гаргасан уриа, хийгдэх ажлуудыг дэмжихийг уриаллаа.

Энэхүү аяныг Монгол Улсын Засгийн Газар, Боловсрол Шинжлэх Ухааны яам, Соёл Спорт Аялал Жуулчлалын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын Газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Хаан банк, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ариг банк, НВЦ ХХК, ТЕСО ХХК, ДЦС-4 ТӨХК, Гудамж төслийнхөн, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хамтран дэмжиж ажиллаж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан