Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хөөрхөн бүсгүйн “ангууч” Лхагваа
“Guys 666” хамтлагийн гишүүн, жүжигчин Д.Лхагвааг хөөрхөн бүсгүйн “ангууч” гэж нэрлэхэд буруудахгүй. Учир нь, тэрээр “LVA” энтертайнментыг байгуулаад тун удахгүй дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны киногоо өлгийдөн авах гэж байна. Үүний өмнө тэрээр “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг” киногоо толилуулсан. “Амьдрал төсөл” уран сайхны кинонд топ модель Д.Пүрэвсүрэн болон модель Б.Гэрэлчулуун нар тоглосон бол “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны кинонд Германд жүжигчний мэргэжлээр суралцаж буй Г.Ариунболор гэгч бүсгүй гол дүрийг бүтээсэн юм. Г.Ариунболор өнгөрсөн жил болсон “Гамлет” жүжгийн эмэгтэй дүр болох Офелиягийн сонгон шалгаруулалтад оролцохоор ирэхэд нь жүжигчин Д.Лхагва санал тавьснаар кинондоо тоглуулсан нь нүдээ олсон гэдгийг үзэгчид хэлж байсан.

Тэгвэл Д.Лхагвын дараагийн бүтээл болох “Мухар гудамж” уран сайхны киноны ганц эмэгтэй дүрд дуучин, жүжигчин Дулма Сунрапова ОХУ-ын Буриад улсаас урьж тоглох юм байна.  Дулма Сунрапова “Сити” дээд сургуулийг 2008 онд жүжигчин мэргэжлээр төгсжээ. Суралцах хугацаандаа 2007 онд хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ буюу “New stars” эстрад дууны тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлж, хөгжмийн зохиолчийн “Миний дуунууд-2007, 2008” зэрэг тоглолтуудад оролцож байсныг үзэгчид санах биз ээ. Дуучин бүсгүйг хэр чансаатай жүжигчин болохыг удахгүй “Мухар гудамж” киноноос харахаас гадна жүжигчин Д.Лхагваагийн дараагийн сонголт хэр нүдээ олсныг харж болох нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан