COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хошин урлагийн нэгдсэн тоглолтын тасалбарыг өнөөдөр үнэгүй хүргэнэ
Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан намар цагийн нэгдсэн шоу тоглолт энэ сарын 09-ны 19:30 цагт "UB Palace"-ийн концертын их танхимд тоглогдохоор товоо зарласан билээ. Тус тоглолтын зар реклам цацагдсан даруйд л зохион байгуулагчдын утаснууд тасралтгүй тачигнаж, үзэгчид гоё суудлуудаа асууж, сураглан хэдийнэ тасалбараа авч эхэлсэн. Харин тус тоглолтыг үзэхийг хүссэн олон зуун үзэгчид тасалбараа үнэгүй хүргүүлмээр байна гэсэн хүсэлтийн дагуу, зохион байгуулагчдын зүгээс тасалбарын борлуулалт өндөр байгаа ч гэсэн хошин урлагт хайртай үзэгчдээ хүндэтгэж ганцхан өнөөдөр тасалбарыг үнэгүй хүргэхээр болжээ.

Ийнхүү үзэгчдийн хүлээлтийг хэдийнэ үүсгээд буй хошин урлагийн нэгдсэн тоглолтонд "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшн, "Чапи & Суурь", "Параоди" хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх юм. Түүнчлэн шоу тоглолтын хөтлөгчөөр "Захиалгат инээд" хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид оролцох бөгөөд урилгаар олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн дуучид оролцож дуу хуураа өргөн барих гэнэ.
Энэ дашрамд дуулгахад тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд "UB Palace"-ийн кассаар болон Нарантуул зах, Хархорин захын төв хаалган дээр 15, 20 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа юм. Түүнчлэн та бүхэн зохион байгуулагчдын 91937777, 91777888 дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, тасалбараа захиалан үнэгүй хүргүүлээрэй.

0 Сэтгэгдэл