ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Ихэнх нутгаар цас орж, шуурна
Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа. Урьдчилсан мэдээлэлд дурдсанаар өнөөдөр Монголын бүх нутгаар үүлэрхэг байх аж. Арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн цаг агаарын тойм мэдээнээс үзвэл ажлын өдрүүдэд бүсчилсэн нутгуудаар цас орж, өдөртөө хасах хэм рүү орж хүйтрэх магадлалтай гэнэ.
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч хоносон бол өдөртөө 1-6 хэм дулаан байх аж. Харин төвийн бүсээр үүлшинэ, ихэнх нутгаар цас орно, салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч хоёр хэм хүртэл дулаан байх гэнэ. Зүүн зүгийн аймгуудын хувьд мөн л үүлшинэ, өдөртөө зарим газраар цастай тул зарим газраар шороон болон цасан шуурга шуурах юм. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө гурван хэм хүрч дулаарна. Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчимд цас орохгүй ч үүлших төлөвтэй аж. Гэвч салхи зүүн хойноос ширүүсэх гэнэ. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан. Говь нутгийн зарим газарт цас орж, шуурах бол бусад нутагт хэвийн. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутагт 2-7 хэм хүйтэн. Өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байх юм.
Улаанбаатар хотод үүлшиж, цас орж, зарим үед секундэд 12-14 метр хурдтай шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 6-8 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байх гэнэ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа. Урьдчилсан мэдээлэлд дурдсанаар өнөөдөр Монголын бүх нутгаар үүлэрхэг байх аж. Арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн цаг агаарын тойм мэдээнээс үзвэл ажлын өдрүүдэд бүсчилсэн нутгуудаар цас орж, өдөртөө хасах хэм рүү орж хүйтрэх магадлалтай гэнэ.Өнөөдөр баруун аймгуудын нутгаар салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч хоносон бол өдөртөө 1-6 хэм дулаан байх аж. Харин төвийн бүсээр үүлшинэ, ихэнх нутгаар цас орно, салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө хүйтэрч хоёр хэм хүртэл дулаан байх гэнэ. Зүүн зүгийн аймгуудын хувьд мөн л үүлшинэ, өдөртөө зарим газраар цастай тул зарим газраар шороон болон цасан шуурга шуурах юм. Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө гурван хэм хүрч дулаарна. Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчимд цас орохгүй ч үүлших төлөвтэй аж. Гэвч салхи зүүн хойноос ширүүсэх гэнэ. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан. Говь нутгийн зарим газарт цас орж, шуурах бол бусад нутагт хэвийн. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутагт 2-7 хэм хүйтэн. Өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байх юм.
Улаанбаатар хотод үүлшиж, цас орж, зарим үед секундэд 12-14 метр хурдтай шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 6-8 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байх гэнэ.
0 Сэтгэгдэл























