ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
“БҮТЭЭМЖИЙН АРГА- ХЭРЭГСЭЛ” сэдэвт сургалт боллоо
Хөдөлмөрийн салбарын ажилтны баярын өдрийг жил бүрийн есдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс “Хөдөлмөрч хүн таны төлөө” 21 хоногийн бүтээлч ажлын аянг өрнүүлэн ажиллаж байна.

Тус аяны хүрээнд хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н чиглэлээр “Бүтээмжийн арга хэрэгсэл” сэдэвт сургалтыг Монголын үйлчилгээний байгууллагуудын институттэй хамтран аймгийн Монгол туургатан театрт зохион явууллаа.
Сургалтыг Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн менежентийн докторант багш Г. Жаргалмаа удирдан явуулсан ба энэхүү сургалтанд хамрагдсанаар төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилчид хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга хэрэгслүүдтэй танилцаж, стрессгүйгээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх үр өгөөжийг хэд дахин нэмэгдүүлэх боломжтой талаар сурч мэдэхэд зорилгоо чиглүүлсэн юм.
Тус сургалтанд Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 48 аж ахуйн нэгж, төсөвт байгууллагаас, нийтдээ 230 гаруй төрийн албан хаагч болон үйлчилгээний ажилтнууд оролцов.
Хөдөлмөрийн хэлтэс “Монголын үйлчилгээний байгууллагуудын” институт ТББ-тай цаашид хамтран ажиллах гэрээ байгуулав.
Сургалтын үйл ажиллагааг Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л. Болдбаатар нээж үг хэлсэн. Монгол туургатан театрын хамт олноос уртын дуу дуулж, нээлтийн арга хэмжээг сонирхолтой эхлүүлэв.
“Монголын үйлчилгээний байгууллагуудын” институт ТББ-ын тэргүүн Г. Жаргалмаа бүтээмжийн 5С, Кайзен санал, бүтээлч хандлага хэрхэн төлөвшүүлэх, бүтээмж нэмэгдүүлэх арга хэрэгсэл, тэдгээрийг ажил амьдралдаа хэрэглэх, бүтээмжийг хэмжиж үнэлэх зарим аргын талаар маш энгийн ойлгомжтой байдлаар сургалт явуулсан бол арга хэмжээнд оролцсон хүмүүст тус хэлтсээс хэрэгжүүлж ажиллаж байгаа төсөл хөтөлбөрийн талаар гарын авлага, зурагт хуудас тараах материалаар ханган ажиллалаа.
Орон нутгийн ТВS телевизээр сургалтын үйл ажиллагааны талаар мэдээллийг олон нийтэд хүргэн ажилласан.

0 Сэтгэгдэл