БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хамтран ажиллахын давуу талыг харуулжээ
Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын урилгаар БНСолонгос улсын шууд харилцаат Кангвон мужийн бизнесийн төлөөлөгчид Зүүн Хойд Азийн орнуудын харилцаатай бүс нутгуудын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Төв аймагт зочилсон.

Тус бизнес уулзалт нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах бүс нутгийн засаг захиргааны удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулах өөрийн мужийн болон тухайн салбарын хөгжлийн онцлог, бүтээн байгуулалт, олж байгаа ололт амжилт , туршлагаасаа хуваалцаж , бүс нутагт оршин амьдарч байгаа бүс нутгийн иргэд хэрхэн хамтарч ажиллаж амьдрах, иргэдийнхээ сайн сайхны төлөө хамтран юу хийж болох талаар зөвшилцөж, 2014 онд хамтран хийх ажлаа төлөвлөхөд шинэ гарц нээж өглөө.
Төлөөлөгчдийг Кангвон мужийн Гадаад харилцааны газрын орлогч дарга Ли Ми Сук ахалж, Грин Сианс компанийн орлогч ерөнхийлөгч, Цахилгаан эрчим хүчний компанийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан орлогч дарга болон хэд хэдэн мэргэжлийн компанийн ерөнхийлөгчдийг бүрэлдэхүүндээ багтаасан байлаа.
Тус арга хэмжээний хүрээнд бүс нутгийг хөгжүүлэх цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх талаар Төв аймгийн “Төв Чандмань” ТӨҮГазрын дарга Г.Цогтсайхны танилцуулга болон Төв аймгийн нийгэм эдийн засгийн хамтын ажиллагааны товч мэдээллийг өглөө.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хөгжилд эрчим хүчний тоног төхөөрөмжийн шинэ технологи нэвтрүүлэх Төв аймагт барих эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар санал солилцох уулзалт явуулж газар дээр нь үзэж танилцах, хөрөнгө оруулалт татах тэргүүн туршлагаас сурталчлан дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулна.
Мөн Төв аймагт баригдаж байгаа Олон улсын нисэх онгоцны бүтээн байгуулалтыг үзэж танилцана.
Зуунмод суманд ашиглалтад орж байгаа орчин үеийн иж бүрэн техник тоноглол бүхий “Солонго“ кино театрын туршилт тохируулгатай биечлэн танилцах юм.
Сэргэлэн суманд баригдсан сэргээгдэх эрчим хүчний дэмжлэгтэй ашиглагдаж байгаа “Эрдэнэ уул “ багийн барилга байгууламжтай танилцахаар төлөвлөжээ.
Аймгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэл болох сэндвич хавтангаар солонгос технологиор барьсан болон баригдах барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөл боломжийг харьцуулан судалжээ.
Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний төв , нарны зай хураагуурын худалдааны төв зэргийн үйлдвэрлэл худалдааны төлөв байдлыг үзэж танилцлаа.
Мөн оны аравдугаар сард болох зүүн хойд Азийн эдийн засаг бизнесийн уулзалтын үеэр эдгээр асуудлыг дахин нягтлан үзэж нарийвчлан боловсруулах талаар харилцан тохиролцов.

0 Сэтгэгдэл