Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана
Бүгд найрамдах солонгос улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Сталины орлон тоглогч ийм хүн байж

Их дарангнуйлагчид, ялангуяа ард түмнийхээ өмнө ихээхэн нүгэл үйлдсэн хүн заавал өөрийн орлон тоглогчтой байж, амиа хоохойлдог гэнэм. Зөвлөлтийн их дарангуйлагч Иосиф Виссарионович Сталин хэдэн орлон тоглогчтой байсныг өнөө хэр тодруулан тогтож чадаагүй гэдэг. Энэ нь улсын нууц байснаас тэр. Зарим мэдээгээр лавтай 12-20 хүн байсан гэдэг. Хамгийн анх Сталин Ленинградын намын тэргүүн Кировын аминд халдсаны дараагаар орлон тоглогчтой болсон гэнэ. Тэр үед Дотоод хэргийн ардын комиссар байсан Ягода зөвлөлтийн баруун өмнөд хязгаар луу хүн илгээж их удирдагчтай адилхан хүнийг хайлгажээ. Тэд ч даалгавраа амжилттай биелүүлж.
Орлон тоглогч-нягтлан Лубицкий
Энэ бол Винниц суурингийн нягтлан бодогч Евсей Лубицкий байлаа. Тэр үнэхээр “ард түмний эцэг”-тэй маш адилхан хүн байжээ. Бүр зүүн гараа яг л Сталин шиг сонин хөдөлгөдөг хүн байж. Лубицкийн гэр бүлийнхнийг Винницээс авч яваад бүгдийг нь буудаж орхисон байна. Харин нягтлан бодогчийг шууд л Москва орчмын тусгай байранд аваачиж үсчин оёдолчин, нүүр будагч гээд ажлын хүмүүст хүлээлгэн өгчээ.
Тэд нь хөдөөгийн нягтлан бодогчийг их удирдагчтай усны дусал шиг адилхан болгосон байна. Бас нэг зүйл бол Лубицкийг тамхинд оруулах, тэгэхдээ яг л Сталин шиг татдаг болгох ажил гарсан байна. Ингээд Сталины алдарт гаанс шиг ижил гаанс хийж өгч.
Ийм байдлаар Сталины хуулбарыг бэлтгэх ажил хагас жил хэртэй үргэлжилж хэл яриаг нь хүртэл Сталин шиг акценттай ярьдаг болгожээ.
Одоо Их удирдагчид түүний хуулбарыг нь харуулах болов. Лубицкийг Сталины зуслан Кунцевскт аваачлаа. Лубцкийг хараад Сталин үнэн сэтгэлээсээ инээж хөхрөн яг л толинд өөрийгөө харж байгаа юм шиг байна гэсэн байна. Тэгээд тэр шалгаж үзэхээр шийдэн Дотоод хэргийн ардын комиссараар шинээр томилогдоод байсан Ежовыг дуудуулаад өөрөө зэргэлдээ өрөөнд нуугджээ.
Ежов орж ирээд “ихэрт” өөрийнхөө ажлын талаар, хэчнээн хүнийг буудан алаад байгаагаа тайлагнаж эхэлсэн гэдэг.
Хамгаалалтын албаныхан улсын ерөнхий чекист өөр хэн нэгэнд хамаг нууцаа дэлгэж байгаад ихээхэн тэвдэж байсан ч нэгэнт л “ард түмний эцэг” ингэхийг тушаасан болохоор яагаа ч үгүй байна.
Евсей Лубицкий “ард түмний эцэг” дарангуйлагчтай тун адилхан зарим үед түүнийг орлон тоглож арга хэмжээнд оролцдог байсан гэнэ. Чухам хаана Лубицкий явж байсан, хаана нь Сталин өөрөө байсныг хэн мэдлээ.
Өөр нэг орлон тоглогч нь Христофор Гольштаб гэгч байсан гэнэ. Тэр “ард түмний эцэг” –тэй тун адилхан байсан ч нүүрэн дээрээ мэнгэгүй хүн байсан ч эмч нар үүнийг нь тун амархан зассан байна. Хэдэн сарын дараа Гольштаб Майн баярын жагсаалын үеэр улаан талбай дахь Лениний мавзолей дээр зогсч байжээ. Гольштаб, ер нь Сталины бусад орлон тоглогчдын хувь заяа хэрхсэнийг хэн ч мэдэхгүй.

Их дарангнуйлагчид, ялангуяа ард түмнийхээ өмнө ихээхэн нүгэл үйлдсэн хүн заавал өөрийн орлон тоглогчтой байж, амиа хоохойлдог гэнэм. Зөвлөлтийн их дарангуйлагч Иосиф Виссарионович Сталин хэдэн орлон тоглогчтой байсныг өнөө хэр тодруулан тогтож чадаагүй гэдэг. Энэ нь улсын нууц байснаас тэр. Зарим мэдээгээр лавтай 12-20 хүн байсан гэдэг. Хамгийн анх Сталин Ленинградын намын тэргүүн Кировын аминд халдсаны дараагаар орлон тоглогчтой болсон гэнэ. Тэр үед Дотоод хэргийн ардын комиссар байсан Ягода зөвлөлтийн баруун өмнөд хязгаар луу хүн илгээж их удирдагчтай адилхан хүнийг хайлгажээ. Тэд ч даалгавраа амжилттай биелүүлж.
Орлон тоглогч-нягтлан Лубицкий
Энэ бол Винниц суурингийн нягтлан бодогч Евсей Лубицкий байлаа. Тэр үнэхээр “ард түмний эцэг”-тэй маш адилхан хүн байжээ. Бүр зүүн гараа яг л Сталин шиг сонин хөдөлгөдөг хүн байж. Лубицкийн гэр бүлийнхнийг Винницээс авч яваад бүгдийг нь буудаж орхисон байна. Харин нягтлан бодогчийг шууд л Москва орчмын тусгай байранд аваачиж үсчин оёдолчин, нүүр будагч гээд ажлын хүмүүст хүлээлгэн өгчээ. Тэд нь хөдөөгийн нягтлан бодогчийг их удирдагчтай усны дусал шиг адилхан болгосон байна. Бас нэг зүйл бол Лубицкийг тамхинд оруулах, тэгэхдээ яг л Сталин шиг татдаг болгох ажил гарсан байна. Ингээд Сталины алдарт гаанс шиг ижил гаанс хийж өгч.

0 Сэтгэгдэл