Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
“ХАЙРЫН ГАР” хүүхдийн элч сэтгүүлч шалгаруулах уралдаан зарлалаа

 Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран  “Хайрын гар” хүүхдийн элч-сэтгүүлч шалгаруулах уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан нь хүчирхийллийн учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах мөн урьдчилан сэргийлэх зан үйлийг сэдэлжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Уралдаанд телевиз, өдөр тутмын сонины сэтгүүлчид оролцох боломжтой бөгөөд бүтээл нь баримтат кино, зохиомжит нэвтрүүлэг, цэнгээнт нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, ярилцлага нь хүчирхийллийг харуулахдаа бус, хүчирхийллийг эсэргүүцсэн, эсвэл хүчирхийллээс гарах гарцуудыг заан харуулсан, эерэг аргыг сурталчилсан, хүчирхийллэс татгалзсан, хүчирхийлэлгүй байх боломжуудыг үзүүлсэн, сургамжит хэлбэрээр илэрхийлэгдсэн байна.
Уралдаанд ирүүлэх бүтээл  дараахь шаардлагыг хангасан байх ёстой.

    Сэдвийн агуулгад нийцсэн байх.
    Уралдаан зарлагдсан хугацаанд хийгдсэн шинэ бүтээл байх.
    Олон нийтийн хүртээл болгосон байх /нийтлэл бол хэвлэгдэх он, сар, өдрийг урьдчилан мэдэгдэх, хэвлэгдсэн дугаарыг авч ирэх. Телевизийн бүтээл бол олон нийтэд гарах өдөр, цаг, сувгыг урьдчилан мэдэгдэх, хуулж баримтжуулан авч ирэх/.
    Ажлын хаяг, албан тушаал, нэрээ тодорхой бичсэн байх.
    Зохион байгуулагчдаас өгөгдсөн логог байршуулсан байх.
    DVD болон AV файл байх /хүлээлгэн өгөхдөө шалгуулан өгнө үү/

 
Оролцогчдын бүтээлийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 109 тоотод  хүлээн авч, Шилдэг нэвтрүүлэг /баримтат кино, зохиомжит нэвтрүүлэг, цэнгээнт нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, ярилцлага/, Шилдэг нийтлэл гэсэн төрлөөр шалгаруулна.
Телевиз, Сонин төрөл тус бүрт
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1 000 000 төгрөг/
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал  /700 000 төгрөг/
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал  /500 000 төгрөг/ -аар шагнана.
 
Тэмцээнд оролцогчид  www.child.ub.gov.mn  хаягаар болон 70112564, 98648204 утсаар холбогдон мэдээлэл авах  боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан