Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Иргэдийн гар дээр СКС, Сайга, Вепрь зэрэг хагас автомат буу их бий

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж эхлээд долоо хонож байна. Энэ хугацаанд 2576 галт зэвсэг тооллогод хамрагджээ. Галт зэвсгээ бүртгүүлэхийн тулд иргэд галт зэвсгээ авч очих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, галт зэвсгийн улсын тооллого эхэлсэн нь нэг талаар айдас дагуулж байгаа юм. Түүнчлэн ан амьтадын тоо жилээс жилд цөөрсөөр байгаа ч галт зэвсгийн тоо багагүй хувиар өсч байгаа гэдгийг албаныхан хэлж байна. ЦЕГ-ын лицензийн төвийн  ЦЕГ-ын лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Батбаяраас цөөн асуултад хариу авлаа.

-Манай улсад байгаа галт зэвсгүүд ихэвчлэн аль улсаас орж ирдэг юм бэ?

-Монголд ОХУ, Чех, Герман, АНУ-д үйлдвэрлэсэн спортын болон ангийн зориулалттай галт зэвсэг байдаг. Жилдээ улсын хилээр 600-700 орчим галт зэвсэг орж ирдэг л дээ.  Өнгөрсөн оны тооллогоор 47 мянган галт зэвсэг тоологдсон. Энэ онд мэдээж нэмэгдсэн тоо гарна.

-Аж ахуйн нэгж, хамгаалалтын албаны бус харин иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийн хүчин чадлыг сонирхмоор байна?

-Иргэдийн гар дээр  автомат болон хагас автомат СКС, Сайга, Вепрь, зэрэг галт зэвсэгүүд их байдаг. Мэдээж тооллого бүрэн явагдаж дууссаны дараа ангилал зориулалтаараа нарийн дүн гарна. Ан агнуурын зориулалттай галт зэвсгүүд л дээ.

-Өнөөдрийн байдлаар бүртгэлд хамрагдсан галт зэвсгийн дүн мэдээг хэлэхгүй юу. Зөрчил их гарч байна уу?

-Орон нутгийн хэмжээнд 2576 галт зэвсэг тооллогод хамруулаад байна. 100 гаруй галт зэвсгийг гэрчилгээжүүлж, 31-н гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, 92 галт зэвсэг хураан, 13 ченжийг бүртгэл хяналтад авч, 109 нуугдмал галт зэвсгийг илрүүлсэн. Харин Нийслэлийн хэмжээнд 1035 ширхэг галт зэвсэг тооллогод хамрагдан, 20 галт зэвсгийн гэрчилгээ олгож, 14 гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, дөрвөн галт зэвсгийг хураан авч, дөрвөн зөрчил илрүүлж, гурван хүнийг 60,000 төгрөгөөр торгосон.  

-Ямар зөрчил их байна вэ?

-Ямар ч бүртгэлгүй, эсвэл бүртгэл мэдээллийн, шилжилт хөдөлгөөний зөрчил зонхилж байна. Галт зэвсгээ бүртгүүлэх нь иргэд аж ахуйн нэгжийн үүрэг. Бүртгүүлэхээр ирэхдээ бууныхаа аюулгүй байдлыг хангаж, замаг сум хоёрыг нь тусад нь авч иргэний үнэмлэх, бууныхаа гэрчилгээтэй хамт дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очиж бүртгүүлнэ. Мөн татвараа төлсөн байх шаардлагатай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан