БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Л.Ганбаатар: Улс төрийн байдал жирийн малчны хотонд хүртэл нөлөөлж байна
Баянхонгор аймгийн МоАХ-ны анхдагчийн нэг Л.Ганбаатар сонгогчийн хувьд улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж, иргэнийхээ хувьд нийгэмд үүсээд байгаа асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн юм. Тиймээс бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та ямар учраас хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хандах болсон юм бэ. Юу тэгтлээ таныг бухимдуулж байна вэ?
-Өмнөө таваг дүүрэн хоолтой ч үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй тийм нийгмийг бид халж, Ардчилсан нийгмийг бүтээсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бидэнд олдсон хамгийн чухал үнэт зүйл юм. Тиймээс нэгдүгээрт, үзэл бодлоо илэрхийлэх нь миний хувьд ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд эдлэх ёстой эрх. Харин хоёрдугаарт, өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал улам бүр дордож байгааг гараа хумхиад хараад суух эрх МоАХ-ны анхдагч нарт байх учиргүй. Өнөөдөр бид ардчилсан нийгмийг хөгжүүлээд 25 жил болох гэж байна. Энэ хугацаанд сайн сайхан зүйлс бий болсныг үгүйсгэхгүй. Гэвч гурван сая хүрэхгүй монголчууд эдийн засгийн хувьд туйлдаж байна. Хэт баян, хэт ядуу эсвэл амьдралаа арай ядан авч яваа нэгнээ дундаж амьдралтай гэх болж. Дээрээс нь улс төрийнхөө үзэл бодлоос болж олон хэсэг хуваагдлаа. Жижигхэн улс оронд ийм олон хуваагдал байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Шоронд байсан нэгэн нь гарч ирээд төр барьж байгаа намын томчуултай уулзаад гэрээ хийж гар бариад явж байна шүү дээ. Нэг шийдвэрийг нөгөөгөөр унагадаг, өглөө босоод ирэхэд л үзэл бодол л өөрчлөгдсөн байдаг ийм хүмүүс эх орны хөгжлийг урагшлуулах биш гацааж байна л гэж би харж байна. Үүнээс болоод улс орныг зогсолтгүй урагшлуулж байдаг жижиг дунд үйлдвэрлэлүүд, аж ахуйн нэгжүүд эхнээсээ дампуурлаа зарлаад эхэллээ.
-Та ер нь социалист нийгэмд ямар амьдралтай хүн байсан бэ. Одоо таны амьдрал дээр хэлсэн гурван төвшний алинд нь хамаарч байна?
-Би өмнөх нийгмийн үед 380-450 төгрөгийн цалинтай байсан. Тухайн үед бол амьдралд хангалттай хүрэлцдэг байлаа. Ажилтай, орлоготой. Ардчилсан нийгэмд ч гэсэн би өөрийгөө болгоод аваад явчих хэмжээний амьдарч байна. Гэхдээ асуудлын гол нь мөнгөндөө байгаа юм биш. Өөрөөр хэлбэл, цэгцгүй бодлогын улмаас бид эмх замбараагаа алдаж байна.
-Тэгэхээр таныхаар яана гэсэн үг вэ?
-Намуудын эрх мэдэл булаалдсан өнгөрсөн 24 жилд тодорхой дэвшил байсан. Үүнээс чилүү хурдан дэвшил гарах боломжтой байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэтэл бид удаан ч гэсэн өнгөрсөн хугацаанд бий болгосон дэвшлээ эргээд нурааж байна. Энэ нь амьжиргааны төвшин доошилж, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж байгаагаас тод харагдана. Хамгийн гол нь хүмүүс бухимдаж байгаа нь энэ нийгэм эрүүл биш, эмх замбараагүй байгаагийн шууд тусгал. Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтарч ажиллах гарын үсэг зурахад хичнээн олон МоАХ-ны гишүүд эмзэглэв? Эмчилгээ хийлгэх нэрийдлээр гадаадад дүрвэж явсан хүн орж ирээд л төр барьж байгаа намтай тохиролцож байгаа нь улс төр зүгээр л тоглоом болсныг илтгэж байгаа хэрэг. Тиймээс улс төрийн намуудыг тараах хэрэгтэй.
-Тэгэхээр төрийн эрхийг хэн барьж таарах вэ?
-Монгол 330 сумтай. Тиймээс нэг сумаас нэг хүнийг томилоод явуулдаг байх хэрэгтэй. Төлөөллийн ардчилал гэсэн үг.
-Одоо ч гэсэн иргэд өөрийн төлөөллөө сонгож байгаа биш бил үү?
-Үгүй шүү дээ. Хоёр хүний нэрээс нэгийг нь сонгох сонголт л байгаа. Дуртай ч дургүй ч нэгийг дугуйлдаг. Харин бие даан нэр дэвшигч бол өөр хэрэг. Тэдгээр хүмүүс нь олон нийтэд танигдсан учраас өнөөдөр УИХ-д нэр дэвшээд, иргэдээс санал аваад жинхэнэ төлөөлөл болоод сууж байна. Гэтэл намаас нэр дэвшигч гэдэг бол намын сонголт, намын хувилбараар ажиллаж, намын зорилгод нийцэж ажилладаг. Тэгсэн мөртлөө өнөөх нам нь дотроо хагаралтай, олон хуваагдсан. Тэр фракц, жигүүрийнхэндээ бас сандал, суудал хуваарилж өгдөг. Энэ бол хамгийн муу жишиг. Улмаар “албан тушаал, эрх мэдэл гэдэг зүйл миний амьдралын гол зорилго юм байна” гэдэг зүйлийг залуу үе маань олж хараад байна. Цаашлаад зөв ч бай, буруу ч нэг намын хормойноос зүүгдэж л байвал албан тушаалд очно гэсэн үлгэр дууриалтай боллоо. Би төрийн хүн, би төрийн албанд ажиллаж байгаа нь миний нэр төрийн хэрэг гэсэн бодолтой хүн алга.
-Нам тарснаар төрийн үйл ажиллагаа, тогтвортой байдал нь алдагдана шүү дээ?
-Чи хэр их мөнгөтэй байна тэр хэмжээгээр чиний намд эзлэх байр суурь, эрх мэдэл чинь хэмжигдэнэ. Түүнээс төрийн төлөө нохой мэт зүтгэх асуудал ерөөсөө байхгүй. Надаас их мэдлэгтэй, юм үзэж харсан олон профессор, доктор байгаа. Тэд улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээхийг хүсч, эмзэглэж байгаа ч тэдэнд 40 сая төгрөг өгч намд орох хүсэл эрмэлзэл байхгүй. Тэдэн дундаас 4000 гаруй хүнтэй нэг сумыг өөд нь татаад аваад явчих хэмжээний хүн зөндөө гарна.
-Таныхаар нам тарахаас өөрөөр энэ тогтолцоог энэ чигээр авч үлдээд, илүү иргэдийн төлөө ажил хийдэг болгох гаргалгаа байна уу?
-Байхгүй. Яагаад гэхээр улстөржсөн энэ хэсэг бүлэг хүмүүсээс манай улс ангижирч байж сайн юм руу явна. Тэрнээс гуравхан сая хүнтэй, 30, 40 намтай, дуртай үедээ нам байгуулаад яваад байдаг энэ тогтолцоог халах хэрэгтэй. Нэг сумд амьдарч ирсэн хүмүүс биесийнхээ удам угсааг сайн мэддэг. Тэдний удмынхан хулгай хийхгүй, хүний мөнгө шамшигдуулахгүй гээд бүгдийг мэднэ. Тиймээс ард түмэн өөрсдийн сонгосон хүнийг өөрийгөө төлөөлүүлэхээр явуулж байх хэрэгтэй. Ер нь төрийн Үндсэн хуульд “Төрийн эрх мэдлийг ард түмэн барина” гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр нам гэсэн нэртэй хэдэн нөхөд л Монголын төрөөр тоглож байна.

0 Сэтгэгдэл