Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Дуучин Т.Ариунааг үзэгчид нь их “санажээ”
Цоглог, эрч хүчтэй гэдэг үг дуучин Т.Ариунаагийн нэрний өмнө бичигддэг. Үүнтэй уншигч эрхэм авхай та ч маргахгүй биз ээ. Монголын дууны урлагт манлайлал болж яваа хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлчид бий. Энэхүү жагсаалтанд МУГЖ Т.Ариунаа нэлээд дээгүүрт бичигддэг. Сонсогч фэнүүд нь түүнийг харахаараа өөрийн эрхгүй нүднээс гал, очийг мэдэрдэг хэмээн дуу алдацгаадаг.

Өнгөрсөн амралтын өдөр болох энэ сарын 09-ны үдэш "UB Palace"-ийн концертын их танхимд тэрбээр өөрийн мянга мянган фэнүүдтэйгээ уулзсан юм. Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан шоу тоглолтонд дуучин Т.Ариунааа урилгаар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн.

Тэрээр "Ирэх л гэж", "Жаргаж үзээгүй зул", "Нандин учрал" хит дуугаараа үзэгчдийг доргион, байлдан дагуулсан юм. Түүнийг дуугаа дуулж дуусаад тайзны ард орсон хойно нь ч танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт тасраагүй. Энэ нь үзэгчид гавьяат дуучнаа их санагалзсаны илрэл байлаа. Техникийн саатал гарч тог тасарсан ч дуучин Т.Ариунаа үзэгч фэнүүдтэйгээ хамтран дуугаа үргэлжлүүлэн дуулсаар жинхэнэ бут авсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан