Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
С.Эрдэнэ: Дэлхийн аварга болчихоод дурсгалын зураг ч үгүй ирж байлаа

Олон улсын таеквондогийн дэлхийн хошой аварга, энэ жилийн мөнгөн медальт тамирчин С.Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Таеквондогийн дэлхийн аваргаас мөнгөн медальтай ирсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. 1993 оноос хойш олон улсын таеквондогоор хичээллэж байна. Энэ хугацаанд улс хотын тэмцээнүүдэд долоон удаа аваргалж байсан. Азийн аваргаас мөнгө, хүрэл, дэлхийн цомын аваргаас хүрэл медальтай ирж байлаа. Мөн хоёр удаа дэлхийн аварга болж байсан. Энэ удаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ.

-Өнгөрсөн жил дэлхийн аваргад хоёр төрлөөр оролцоод хоёр алттай ирж байсан. Энэ удаа хэдэн төрлөөр оролцсон бэ?
-Өнгөрсөн жил тулаан, тулийн төрлөөр оролцсон бол энэ удаа зөвхөн тулааны төрлөөр оролцлоо. Бид зардлаа өөрсдөө дааж явдаг учраас ганцаараа явсан. Хэрэв зардлын мөнгөтэй бол явах олон тамирчин бий.

-Энэ удаагийн дэлхийн аваргын сониноосоо яриач. Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчин байв?
-Ямар ч тэмцээнд зардал мөнгөндөө захирагдаад ганцаараа явах хэрэг гардаг. Өнгөрсөн жил хоёр ч алтан медаль авчихаад бараг зураггүй ирсэн. Зураг авч өгөх хүн ч байгаагүй учраас. Энэ жилийн дэлхийн аварга Италийн Марина де Карара хотод боллоо. Дэлхийн 110 гаруй орны тамирчин оролцсон. Тэмцээний нээлтэд Монголын “Эгшиглэн” гээд морин хуур, хөөмэйн хамтлаг тоглож таарсан. Тэд надад их тусалсан. Мөн Итали дахь консул Гантуяа гэж хүн байдаг. Жил бүр намайг тэмцээнд очихоор тосч аваад, тэнд байгаа монгол оюутнуудыг цуглуулаад жижиг хүлээн авалт зохион байгуулдаг. Ер нь, Италид очоод зочид буудалд байрладаггүй. Оюутнуудтай хамт байрлаад л тэмцээндээ орчихдог. Жил бүр Испаний тамирчид хүчтэй өрсөлдөгч болдог.

-Та таеквондогоор хичээллэхийн хажуугаар ажил төрөл хийдэг үү?
-3-6 насны хүүхдүүдэд таеквондогийн хичээл заадаг. Сүүлийн жилүүдэд тулааны болоод бие хамгаалах урлагуудаас Монголд эрчимтэй хөгжиж байгаа нь олон улсын таеквондо. Миний багшилдаг “Шинэ гэр” цэцэрлэгийн бүх хүүхэд таеквондогоор хичээллэдэг.

-Олимпод ороогүй төрлөөр манайхан хичнээн амжилт гаргасан ч үнэлэх нь тааруу. Үүнд сэтгэл эмзэглэх үе байдаг уу?
-Хойд Солонгос, өмнөд Солонгос хоёр нэгэнт нэгдэхгүй учраас гомдоллоод суух аргагүй л дээ. Хоёр Солонгос хуваагдахдаа урлаг, соёлоо хүртэл хуваагаад авчихсан. Өмнөд Солонгос нь дэлхийн таеквондог хөгжүүлээд олимпын төрөлд оруулчихсан бол олон улсын таеквондогийн хамгийн том тэмцээн нь дэлхийн аварга. Манайхан дэлхийн таеквондогоос дэлхийн аваргын ч медальгүй.

-Цаашид дэлхийн аваргын хэдэн тэмцээнд оролцоно гэж бодож байна вэ?
-Ирэх жилээс ахмадын төрөлд багтах учраас энэ жил ганцаараа ч хамаагүй гээд явлаа. Гэр бүлийн хүн маань олон улсад багшлах, шүүх эрхтэй тамирчин л даа. Жил бүр ээлжилж дэлхийн аваргад явахгүй бол санхүү хэцүү. Сүүлийн жилүүдэд би л явсан байгаа.
0 Сэтгэгдэл
Олон улсын таеквондогийн монголын холбооны үйл ажиллагаа Монголын олимпын Таеквондогийн холбооны үйл ажиллагаатай харьцуулах юм бол их доогуур шүү дээ.. Олон улсын таеквондогийн монголын холбооныхон удирдлагын түвшинд ч зохион байгуулалтын түвшинд ч олимпын таеквондогийн Монголын холбооны хаана ч хүрэхгүй.. Одоогоор дэлхийн аваргын медальтан төрөөгүй ч ойрын хугацаанд төрөх магадлал их өндөр байгаа шүү дээ....
Оюунгэрэл сайд аа араг яс яахав амьд тамирчидаа харж үзээч. Найз нөхөдөө шагнах яахав тамирчидаа шагнаач
Хамгийн их уншсан