Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
“Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлж энэ сард ашиглалтад орно

Цаг агаарын нөхцөл байдал хүндрэхгүй бол “Авто худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийг энэ сарын 15-20-ны хооронд ашиглалтад оруулна хэмээн албаныхан мэдэгдлээ.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахаар болж 9 дүгээр сарын 1-нээс ажлаа эхэлсэн.

 Уг цогцолборын ажлыг “Тэгшт плант” ХХК, “Эко тогтол” ХХК, “Анандын зам” ХХК, “Бат кубик” ХХК гэсэн 4 компани гүйцэтгэж буй юм. Одоогоор нийт 20.4 га талбайд далангийн дүүргэлт хийж, асфальтаар хучжээ. Мөн автомашины зогсоол, хэрэглэгчдийн зогсоол, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, улсын дугаарын үйлдвэр, банк, даатгал, цайны газар, нийтийн бие засах газар гээд 30 га талбайг ашиглалтад оруулна хэмээн гүйцэтгэгч компанийнхан хэллээ. “Авто худалдааны цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, нийт 14000 авто машины зогсоолтой байх аж. Эхний ээлжинд 4 блокоос бүрдсэн 6300 автомашины зогсоолыг ашиглалтад оруулах бөгөөд одоогоор ажлын явц 85 хувьтай байна.

Цаашид тус цогцолборт авто машины сэлбэг хэрэгслийн худалдаа, техникийн хяналтын үзлэг, оношлогооны төв, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх сургалт, дамжаа, жолоодлогын аюулгүй байдлын төв, автомашины туршилтын талбай зэрэг авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээг бий болгох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан