Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Хугацаа дууссан тамхи, согтууруулах ундааг хурааж устгалаа

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэсээс шөнийн цэнгээний газрууд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад 9-р хороо “Жаргалант” ХХК-ийн “We”, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Аврага чоно” ХХК-ийн “Ozone” зэрэг шөнийн цэнгээний газрууд мөн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити шоп ХХК” зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр удаа дараа согтууруулах ундаагаар үйлчилсэн нь нотлогдож, хууль бусаар олсон орлого болох 212.000 бэлэн мөнгө, 544 пиво, 108 архи, 4 нэр төрлийн 255 хайрцаг тамхийг тус тус хураан  улсын орлого болгов.

Дээрх тамхи, согтууруулах ундаанаас хугацаа нь дууссан архи, тамхи илэрсэнийг дүүргийн Захиргааны Зөвлөлийн гишүүд устгалаа.
Ийнхүү Захиргааны зөвлөлийн ахлагч, Засаг даргын орлогч Л.Нармандах иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зохих зөвшөөрөлгүй, цаг хэтрүүлэн үйлчилгээ үзүүлж буй шөнийн цэнгээний газрууд болон хүнсний эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүд, хууль бус үйл ажиллагаатай захиргааны  зөрчил удаа дараа гаргадаг бүхий л байгууллагуудад анхааруулга өгөв.  

0 Сэтгэгдэл
хураа
Нэг шил архи 5 ширхэг тамхи устгасан гэж сурталчилж байгаа юм УУ өрөвдөлтэй юм Хэн гээчийн ажил вэ?
Хамгийн их уншсан