Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Олон улсын гар зургийн уралдаанд сурагч Т.Нинжбадгар гранпри шагнал хүртжээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Олон улсын Эрүүл хотуудын холбооноос зарласан гар зургийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн зураач болон, зураач хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, шагнал гардууллаа.
Олон Улсын Эрүүл хотуудын холбооны 6 дугаар их хурал, тус холбооны 10 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн сарын 28-наас 11 дүгээр сарын 2-ний өдрүүдэд Хонгконг улсад болсон бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд 3 ангиллаар гар зургийн уралдаан зарласан юм. Уралдаанд Хятад, Филиппин, Австрали, Тайвань, Малайз, Япон, Хонгконг, Монгол зэрэг орноос 80 гаруй материал хүлээн авч, эрүүл хотын үзэл санааг өөрийн уран сэтгэмжээр илэрхийлсэн шилдэг зургуудыг шалгаруулжээ. Энэхүү гар зургийн уралдаанд манай улс идэвхитэй оролцож, мэргэжлийн зураачдын ангилалд Монгени сургуулийн багш Ц.Цэгмид 1 дүгээр байр, сургуулийн хүүхдийн ангилалд Монгени сургуулийн сурагч Т.Нинжбадгар Гран при шагнал, тусгай байранд Монгени сургуулийн сурагч О.Бишрэлмаа, Д.Ариунаа, 60 дугаар сургуулийн сурагч Э.Сарнай нар шалгарч бүтээлүүд нь Эрүүл хотуудын холбооны 2015 оны хуанлид хэвлэгджээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал харуцсан орлогч Ц.Энхцэнгэл хэлэхдээ, “Манай улсын мэргэжлийн зураачид болон зураач хүүхдүүд энэхүү уралдаанд байр эзэлж, амжилттай оролцсонд баяртай байна. Хүүхдүүд маань Улаанбаатар хотоо эрүүл болгох олон өвөрмөц санааг уран сэтгэмжээр илэрхийлж, ур чадвараараа олон улсад шалгарсан нь сайшаалтай юм. Цаашид өөрсдийн зурах авъяасаа улам хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд идэвхитэй оролцоорой” гэв.

0 Сэтгэгдэл