Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сүхбаатар дүүргийнхэн хүүхдүүдэд нээлттэй ажиллалаа

Дунд сургуульд байхад хичээл дугуйландаа явах, гэрийн ажлаа хийх, дүү нараа харах гээд ажил мунддаггүйсэн. Хотын төвөөр зугаалаад байх зав чөлөө ч гардаггүй байлаа. Өнөөдөр ч хотын захын зарим дүүргийн хүүхдүүд хотын төвд орж ирвэл төөрчихөж болзошгүй. Тиймээс Сүхбаатар дүүргийн Тамгын газар Худалдаа үйлчилгээний хэлтэстэйгээ хамт­ран дүүргийнхээ сурагч­дад танилцуулах явган аялал зохион байгууллаа. Уг аялалд 3,4,6,35,58 дугаар сургуулийн 50 гаруй шилдэг сурагч оролцсон юм. Аяллын зорилго нь хүүхэд багачуудад эх орноо хайрлах, амьдарч буй нийслэлийнхээ соёлын талаар мэдээлэлтэй болох, үүгээрээ бахархах төлөвшил олгоход оршиж байгаа гэд­гийг зохион байгуулагчдын зү­гээс хэлж  байлаа. Аяллын эх­ний хэсэгт  сурагчдад Эко­логийн боловсролын төвийн байгаль экологийн музей үзүүлж “Нийслэлийн түүх, соёл-бидний бахархал” илт­гэлийг түүх судлаач Улаан­баатар хотын музейн тайл­барлагч Н.Очбаяр хүргэсэн. Үүний дараа дүүргийн төр за­хиргааны байгууллагын байр­тай танилцсан юм. Дүүргийнхээ иргэдэд нэг цэгийн үйлчилгээ хүргэх үүднээс 10 давхар шинэ байрыг энэ онд ашиглалталтад оруулсан. Тус байрны нэгдүгээр давхарт иргэний бичиг баримт, татвар, санхүүгийн талаар нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хоёроос ес хүртэлх давхарт дүүргийн хэлтэс, албад байрлаж аравдугаар давхарт хоолны газартай. Зохион байгуулагчдын зүгээс ч шинэ байранд нь хүүхдийн дуу цангинаж жаврыг нь үргээлээ хэмээн ихэд баярлаж байлаа. Тус аяллыг зохион байгуулж байгаа Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэст хүүхдүүд зочилж, хэлтсийн албан хаагчдын ажил албатай танилцлаа. Сурагчдын аялал Чингисийн талбайд очих, Төрийн түүхийн музей үзэх, нийслэлийн шав тавьсан газар буюу “Мэлхийт” хөшөөн дээр очих зэргээр үргэлжилсэн юм.
Аяллын үеэр зарим сурагчтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан