Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхийнхээ ачийг хариулах ганц л арга бий


Чамайг ээждээ хэлнэ дээ... Энэ үгийг та хэзээ нэгэн цагт хэлж л байсан биз дээ. Хэрэв санахгүй бол чангаар эсвэл зүрхэндээ “Чамайг ээждээ хэлнэ дээ” гээд хэлээд үз. Таныг гомдоосон, уурлуулсан, ер таагүй сэтгэгдэл төрүүлсэн хэн нэгнийг ээждээ ховлочихвол юу болох бол...
Өчигдөр намрын адаг сарын шинийн 22 байлаа. Энэ бол бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр. Энэ өдөр эхийн ачийн тухай, эмэгтэй хүний бүтээдэг тэр л гайхамшгийн тухай Х.Баасансүрэн лам лекц уншихаар зар тараасан байсан тул түүнд суухаар зорин очлоо.
Үнэнийг хэлэхэд, лекцийн утга агуулгыг төдий л сонирхсонгүй. Харин сошиал ертөнцөөр
“...Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай...” гэж дуулах бичлэг нь олны танил болоод байгаа тэр л ламыг харахаар очсон юм. Лекц яг цагтаа, эмэгтэйчүүд голдуу сонсогчидтойгоор эхлэв. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Ухаарахуй” нэртэй цуврал лекцийг монголчууддаа хүргэж байгаа аж. Харин энэ удаагийнх нь их дүйчин өдрийг тохиолдуулсан эхийн ачлал, хайрлахуйн тухай байв.


Хүн болох мөн чанар бурхны сургаалд оршвой

Тэрээр лекцийнхээ эхэнд өөрийн унших дуртай хэдэн сургаал үгээ сонирхуулъя гэсээр чанга дуугаар “Хүмүүс тарни уншихдаа тоонд чухалчилдаг. Чанарыг чухалчлах нь зүйтэй. Хэрэв муухай үг хэлсэн бол шүдээ, бохир зүйлд хүрсэн бол гараа угаачихаад, усанд орчихоод, бузар зүйлтэй учирсан бол өөрийгөө ариулчихаад уншсан тарни хэд дахин өсч үржих учиртай. Ингэхдээ маш аз жаргалтайгаар унших ёстой байдаг шүү” хэмээн анхааруулав.
“Амьтад амарживаас бурхад амаржих
Амьтад шаналваас бурхад шаналах
Тэднийг баясгаж гэмээнэ бурхад баярлана
Тэднийг хорлож гэмээнэ бурхдыг хорлоно”

Энэ бол түүний унших дуртай сургаал. “Хэн нэгнийг баясгаж байвал Бурхан багш дуулж, Далай лам инээмсэглэж, хэн нэгнийг хорлож, тарчлаавал Манзушир уйлж, Майдар нойргүй хонож байдаг юм. Тийм учраас бурхдыг битгий зовоо” хэмээн чин сэтгэлээсээ уриалснаар лекцэнд суусан сонсогчид анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн юм.
“Хурааж цуглуулахын нэг зовлон
Хумхиж хамгаалахын нөгөө зовлон
Алдаж харуусахын адаг зовлон
Ахуйд хүлэгдэхийн мянган зовлон”
Цалин буух өдөр ажилдаа ямар сэтгэлээр явдаг талаараа төсөөл дөө. Үнэхээр эртлэн босч, цалингаа юунд үрэх талаараа төсөөлж, зарим найзтайгаа уулзалт товлоод л. Бүтэн сар эсвэл 15 хоног зовж зүдрэн олсон мөнгө чинь нэг л мэдэхэд дуусчихаад, хаа хаанаа ч хүрэхгүй үе гардаг биз дээ. Тэгвэл энэ явдал зөвхөн ганцхан хүнд ч тохиолдоод байдаг зүйл биш аж. Баасансүрэн ламд хандсан сүсэгтэн олон ихэнхдээ л олзын үүдээ нээлгэж, гарзын үүдээ хаалгаж аваад хэдэн давхар төмрөөр “гагнуулахаар” ханддаг гэнэ. Гэтэл хурааж хуримтлуулахаас илүү хурааснаа алдах хамгийн том зовлон гэдгийг хэн ч ухаардаггүй аж. Тийм учраас өөрийгөө зовоож хураагаад түүнийгээ алдана гэдгээ мартахгүй байхыг бурхан багшийн сургаалд аль хэдийнэ сургачихаж.

Буянд шунавал бурхан болж болно

“Хурмастын энтэй баялаг байвч
Хумсын чинээг ч аваад явахгүй
Үлгэрийн дайтай алдар байвч
Үхсэн хойноо сонсоод хэвтэхгүй”
Хүн цагаа тулахаар хүнд тус хүргэхдээ гамнасан өөрийн биеэ хүртэл хаяад оддог нь энэ хорвоогийн хатуу үнэн аж. Эрт дээр нэгэн баян хүн байж. Бүхий л насаараа биеэ зовоож, хамаг амьдралынхаа турш хөрөнгө цуглуулахдаа зөвхөн насны эцэст жаргана гэж бодож. Гэсэн ч түүний санаснаар болсонгүй. Нэг л өдөр бие нь муудаж, ухаан алдаж унаад эмнэлэгт хэвтэж. Эмч түүнд гурван сарын л нас үлдсэнийг нь дуулгахад “Би ийм зүйл сонсох гэж насаараа хөрөнгө мөнгөний төлөө хөдөлмөрлөсөн гэж үү” хэмээн харамсаад хэдэн өдөр тарчлаад хамгийн мэргэн ухаантай хүнээс хэрхэхээ асууж. Гэтэл мэргэн ухаантан нэгэн айлын хаягийг нарийн хэлээд, та тэр ядарсан эмэгтэйд хүү болж төрөх нь гэж. Баян эр ч бүх хөрөнгөө нөгөө эмэгтэйд шилжүүлээд нөгөө ертөнц рүү одож. Харин ядарсан эмэгтэй мэргэн ухаантны дотно хамаатан байж. Харамсалтайгаар чадуулсан баян эрийн түүх хэзээ ч хүн цуглуулснаа үхэхийн цагт авч явж болдгүйн жишээг илтгэх аж.

Бас нэгэн түүх. Нэгэн аав хүүхдүүддээ намайг үхэхээр хоёр оймстой минь оршуулаарай гэж. Түүний эцсийн захиасыг хүүхдүүд биелүүлэхээр ламаас гуйтал бурхны номд харшилна гэсээр хоёр оймсыг нь тайлуулчихаж. Ингээд арга буюу аавыгаа нүцгэн оршуулж. Оршуулгын маргааш нь хөрш айлын хүн “Аав чинь намайг оршуулсны маргааш үүнийг өгөөрэй гэсэн юм” хэмээн нэгэн захиа хүүхдүүдэд өгч. Тэр захианд “За тэр харж байна уу, үхсэн хойноо хоёр оймс ч авч явж чадахгүй байгаа биз. Эд хөрөнгөнд л битгий шунаарай” хэмээн бичжээ.
Ямар ч хүнд их бага хэмжээгээр шуналын сэтгэл байдаг. Нэгэнт бий болсон тэр шуналыг эд хөрөнгөд зориулахгүй бол юунд гэсэн асуулт гарах биз. Тэгвэл Баасансүрэн лам “Буянд шунаж болно” хэмээн хариулав. Нэг хүн бурхан багшаас асууж гэнэ. Надад буян болгоод бусдад өгөх юу ч байхгүй яах вэ гэж. Оронд нь бурхан багш “Чамд нүд, ам, чих, гар хөл гээд хүнд байх ёстой бүх эд эрхтэн бүрэн бүтнээрээ байна. Чи түүнийгээ ашигла. Хэн нэгэн рүү сайхан хар. Инээмсэглэ. Тэр бол өглөг” гэжээ. Тийм учраас хүмүүс хэн нь хамгийн их буян хураах вэ гэсэн лотторейд орсон мэт амьдарч чадвал түүнийхээ буяныг ч хүртэх учиртай аж.

Амьдрал бол урсгал

Бүх юм жам ёсоороо болоод өнгөрөх урсгалд заавал ямар нэг зүйлээс атгаж үлдэх гэсэн оролдлого хийх нь өөрөө зовлон аж.
“Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсгоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай”

Бурхан багш дээр нэг хүн очоод хөрштэйгөө муудалцсан тухайгаа ярьж. Бурхан багш сонсож суугаад инээмсэглэн, “Хэрэв та хөршдөө бэлэг өгтөл тэр авахгүй бол яах вэ” гэж. Хүн бэлэг надад л үлдэнэ гэхэд, бурхан багш “Та түүнийг дайрч доромжлоод байхад хөрш чинь тоохгүй бол тэр хараал, зүхэл хэнд үлдэх вэ” хэмээн асуужээ. Мэдээж тэр хараал зүхэл ч надтай л хамт үлдэх бус уу.
“Бусдын үгийг хүлээцтэй сонсч
Буруу байсан ч бүү басамжил
Зүйтэй үгийг бишрэлтэй сонсч
Зүрхнийхээ гүнд уусган шингээ”
Ярихаасаа хоёр дахин сонсч бай гэж хүнд хоёр чих, нэг ам заяажээ. Гэтэл ээж, аавууд хүүхэддээ хараал, зүхлийг шууд заагаад өгчихдөг. Хүүхдийнхээ хажууд юу ч бодохгүй хэрэлдэж байгаа нь “давтаад хэлээрэй” гээд сайн дураараа муу муухай үгсийг хүүхэддээ зааж өгснөөс ялгаагүй гэдгийг Баасансүрэн лам харамсангуй хэллээ. Тэгсэн мөртлөө хүүхдийнхээ дэргэд нэг нэгнээ хайрлахаас ичдэгийн учрыг ч гайхдаг гэнэ. Хүн амьдралынхаа бүх мэдлэгийн 50 хувийг долоон нас хүртлээ авчихдаг бол 11 нас хүртлээ ямар зан ааштай хүн болох нь төлөвшиж, тогтдог аж. Тийм учраас хүүхдийнхээ дэргэд хараал зүхлийг биш хайр энэрлийг үлгэрлэх нь зүйтэй аж.

Эргэн тойрон дахь бурхан

Тэр олны өмнө лекц уншиж сууснаа гэнэт “Тэрийг хар даа” хэмээн хий зааснаа “Тэнд Майдар, Жанрайсаг, Очирваань байна. Цаана нь юу вэ дээ...” хэмээн нухацтай харах нь  нэгэн бодлын сайхан ч нөгөө талаар жийрхмээр санагдлаа. Гэтэл Баасансүрэн лам “Хүмүүс гэрийнх нь гэрэл гэнэт асаад, хий юм дуугараад, хөлийн чимээ гарахаар манай гэрт буг чөтгөр байна гэж хүлээж авахаас бурхан гэрлийг маань асаагаад, хөлийн чимээгээр дохио өгч байна гэж яагаад боддоггүй юм бэ” хэмээн асуув.

Солонгосоос хоёр хувраг Түвдэд очиж гэгээрсэн хуврагуудаар ном заалгана хэмээн ярилцаад гарч. Ийн замдаа Хятадын нутгаар дайрч явахад нь цасан шуурга шуурч шөнө дөл болсон хойно ууланд нэгэн хийд олоод тэндээ хоноглохоор болжээ. Бурханд талархаад тэндээ хонотол шөнөжин Бурхан Бодьсадваг зүүдэлж хонож. Өглөө бостол оршуулгын бурхан байв. Хэдийгээр хоёр хувраг цээрлэсэн ч цасан шуурга үргэлжилсэн тул аргагүйдэж тэндээ дахин нэг хонож. Хоёр дахь шөнөө хоёул чөтгөр шулам, буг там зүүдлэн хоножээ. Ингээд маргааш нь сэрээд хоёр хувраг “Харж байна уу, чи бид хоёр анх энэ газрыг хийд байна гэж бодоод унттал бурхны орныг зүүдэлсэн. Гэтэл урьд шөнө бунхан гэдгийг нь мэдээд унттал там, буг, чөтгөр зүүдэллээ. Бүх зүйл сэтгэлээс үүддэг юм байна. Тийм учраас өөрийнхөө эргэн тойрны багш нарыг гэгээрсэн хувраг гэж бодвол заавал Энэтхэг явах хэрэггүй юм байна” хэмээн тохироод буцсан аж.

Мөн нэг гэгээнтэн Майдар бурхантай уулзахаар 12 жилийн турш хичээсэн ч олж чадсангүй. Аргаа бараад явж байтал нэгэн өтсөн нохойтой таарчээ. Гэгээнтэн өтийг нь аваад хаячих гэхээр өт нь үхчихнэ. Авахгүй гэхээр нохой нь зовно. Яадаг билээ хэмээн бодоод өөрийнхөө гуяны махнаас авч өтийг нь хооллохоор хутга гаргаж иртэл нохой даруй Майдар болон хувирчээ. Гэтэл гэгээнтэн гайхаж, би тантай уулзах гэж 12 жилийн турш хайж явлаа гэхэд, Майдар “Би чиний хажууд байхад чи намайг харахгүй над руу нус нөжөө хаясаар байсан” хэмээн элдэв муухай бохироор дүүрсэн хормогчоо үзүүлжээ. Эргэн тойрон бурхад байдаг ч хүн харж чаддаггүй аж.
Бурхны шашинд бүх юм ганцхан чанарт шилждэг аж. Бүх юм нэгдээд субьект болж хувирдаг аж. Тийм учраас тэрээр найман их бурхдыг дуудаж, магтсан маанийг аялгуулан хөгжөөлөө. Хурсан олон ч түүнийг даган хөгжөөх аж.

Чамайг ээждээ хэлнэ дээ...

Ижийдээ хариулж өгөх ёстой ач тусаа хэмжих гэж оролдож үзсэн хүн байгаа болов уу.  Бурхан багш тэнгэрийн оронд  эхийнхээ ачийг хариулахаар 90 хоногийн турш буян хийжээ. Зөвхөн ээждээ зориулж. Намрын адаг сарын шинийн 22-нд тэнгэрээс бууж ирэхэд нь тэнгэр лус баярлаж, дуу чимээ гаргаж гэнэ. Тэр үед хүн бүр баярлаж, эхийнхээ ачийг хариуллаа гэсэн дуу чимээ дэлхий даяар гарч байсан гэдэг. Орчин цагт эхийнхээ төлөө буян үйлдэхээр тэнгэрт гарч чадахгүй ч ачийг нь хариулах ганцхан л арга бий. Тэр бол хүн шиг байж, ямар хүн төрүүлснийг нь мэдрүүлэх.
Баасансүрэн лам гүнзгий амьсгаа аваад “Энэ үгийг ямар ч удаан хэлээгүй юм бэ дээ” хэмээгээд “Ээждээ хайртай хүн бүхэн дагаад чангаар хэлээрэй” хэмээн сонсогчдоо уриалав. Тэрээр “Чамайг ээждээ хэлнэ дээ...” хэмээн чангаар гурван удаа хэлэхэд дэргэд сууж байсан бүсгүй өөрийн мэдэлгүй ихэр татан уйлах нь тэр. Гэхдээ танхимд тэр ганцаараа нулимс дуслуулсан нь биш байлаа. Үнэхээр ээжтэй хүн сэтгэлээрээ ямар баян байдгийг энэ үгнээс мэдэрч болохоор. Баасансүрэн лам 16-хан насандаа аав, ээжийгээ алдсан талаараа дурсаад тэр үед жаахан байж дээ, хэмээн харамсангуй өгүүллээ.
“Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг нь яаж хариулна даа...” дуу ийн нулимстай уянгална.
Баасансүрэн ламынд хөдөөнөөс нэг хүү сууж, сургуульдаа явдаг байж. Нэг удаа гэр рүүгээ явж ирчихээд утсаа хүнээс нуугаад л, тэрийгээ харахаараа ичингүйрээд байж. Хөөцөлдсөөр утсыг нь авч харвал ээжийнхээ хөхний зургийг аваад ирчихэж. Хүү ээжийнхээ мөөмийг хамгийн ихээр санадгаас тэр.
“Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн...”
“Эхийн бүүвэйнд хорвоо дэлхий багтдаг гээд төсөөл дөө. Тэр хорвоо дэлхий чиний хайртай бүх юмаас гадна, чиний дургүй бүх юм. Бас мэддэг, мэдэхгүй зүйлүүд чинь бүгд багтсан гээд төсөөл дөө” хэмээн хөөрч догдлон ярих нь хорвоо дэлхийг бүүвэйлэх эхийн сэтгэлийг харуулах шиг.
Ийн бүтэн хоёр цаг дуу дуулж, ухаарч, уйлж сонссон лекцийн дараа гараад л шууд ээж рүүгээ явмаар санагдав. Ээждээ хайртай шүү гэж хэлмээр, орчлонгийн бүх ээжүүдэд халуун дулаан үг хэлж буян хураамаар..
“Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав, ээжээ хайрлаарай
Нартын жам булаачихна ай хөөрхий...” халуун сэтгэл дунд намар оройн жавартай хамт энэ дуу эгшиглэсээр... би ээждээ очиж явна.

1 Сэтгэгдэл
Chamaig eejdee helne dee
10 zugees buyan delger gej bichsen zaluu hezee hytadaa irj suurishsan be.. mongol hun 9 zug 8 zovhist gej bagcaaldag yum.. bolovsrolgui bol yadaj chimeegui bai.. ene bas uhaan shuu hujaa duu mine kkk
bod moriin zereg
bod moriin zereg
Ene horvoo deerh hamgiiin hairtai hun min eej min ta min yum shuudee, tanudaa ohin n hyazgaargui, bur ugeer ilerhiilhiin argagui ih hairtai. Ta miniihee erdene, tushig tulguur haluun dulaan buhii l shn zuil min, tanitgaa bhad ohin n hamgiiin jargalt n baij chaddag, zarimdaa gomdoodogch ergeed zondoo haramsdag uuchlal guimaar bn, taniugaa hussen shigee jargaaj chadahgui bga ch gesen udahgui taniigaa ene horvoogiiin hamgiin jargalt eej bolgonooo tanidaa amlay, tanii min enerengui setgel yamar aguu yum be hunii tuluu turtsun yum shig l amidarhiiin,eejdee maaaaash ih hairtai shuu, ijiigee hairlaj yavaarai humuus min
Tiim ee vnen vg shvv
Tiime minii eej uhaantai vrgelj l bidnihe toloo sana n zowj bgad bsan daa taniga ih l sanah yum da bi taniha vrgeljlel n shte eejee
EEJDEE HAIRTAI SHUU....EEJDEE TA HARIIG BUGDIIG CHINI HELNE DEEEEEE
Eejdee helene dee
Үнэхээр ухаарал хайрласан лекц бас нийтлэл байна. Чамайг ээждээ хэлнэ дээ... энэ л үгийг насаараа хэлэх юмсан Ээжээс минь илүү намайг хайрлах хэн ч байхгүй юмдаа... эмэгтэй хүн бие давхар болхоороо л ээжийгээ илүү ойлгодог юм байна Хайртай шүү таньдаа миний хайртай ээжээ
Eejee... Tseejin dotor ih gomdol,tsohrol huraldaj baina.Chamaig eejdee helne gej helmeer l bna.Daanch ta min holiin hol yavchihsan.Eejee ta min sain toroliig olooroi.Ум мани бадми хум.
amjilt husie saihan lekts shuu
Bi ene delhiin hamgiin muu ohin bh. Eejge bainga gomdoono. Eejinhee gomdson setgel nudig harah uneher hetsuu bdag ch daraa ni dahiad l gomdoochihdog. Dahij gomdoohgvi dahij muuhai aashlahgui gj uch tuchnuun uurtuu amlagadch dahiad l gomdoochihdog
uurd hamt baigaa ch eejee, tanigui bol setgel mini hoosorch, uurd unchirnu shuu, ohin chini, uurd hamt baigaa ch eejeeeeeeeeeeeeeeeee
Энэ хүний буян нь 10 зүгтээ дэлгэрч байг
Ээж минь тэнгэрийн оронд одсон ч би ээждээ хайртай.Миний ээж охиноо харж ивээж яваа
ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА , ЭМ ЭМЧИЛГЭЭ, ХУВИЙН АЖЛАА Р ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ ""МОСКВАД СУУГАА МОНГОЛ’’ ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА: * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР БОЛОН ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ, ЗУУЧИЛЖ, ЗОЧИД БУУДАЛ ЗАХИАЛАХ, БИЛЕТ ЗАХИАЛАХ, ХЭЛМЭРЧЛЭХ, ГАЗАРЧЛАХ, УНААГААР ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ БОЛ; * ХЭРЭВ ТАНД МОСКВА ХОТОД ЗОХИОГДДОГ ОЛОН УЛСЫН ЯАРМАГ ХУДАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙГАА БҮХ САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ ; *ХЭРЭВ ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ХЭРЭГТЭЙ БОЛ; ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +7 917 577 34 01 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ! МОНГОЛ ДАХЬ УТАС : 99948455
ЭНЭ ЦАГТ БИДЭН ДУНД БАЙГАА БАС НЭГ МУНДАГ ХУН ЮМ ДАА.БАЯРЛАЛАА. АМЖИЛТ
Энэ хүний буян нь 10 зүгтээ дэлгэрч байг
Бурхан болсон ээжийгээ маш их үгүйлж өрөвдөж, саналаа. Хүний дээд болсон ухаантай сайхан ээж минь бурханы оронд заларч сайн хүний үр болон төрөө байлгүй дээ. Зүүдэндээ ээжтэйгээ уулзах дэндүү сайхан байдаг даа. Өөрөөр яалтай ч билээ. Хүүхдүүддээ ээжийнхээ тухай ярьж өгөх их сайхан байдаг. Ээжтэй байх, ээждээ чамайг хэлнэ дээ гэж хэлэх дэндүү их жаргалтай байдаг байж дээ.Ээждээ цаг үргэлж залбирч явдаг даа. нулимс урсаад л байна.
tiimee, eejiigee mash ih sanaj bna.
tiimee, eejiigee mash ih sanaj bna.
eejee ohin ni tanidaaa hairtai Buh zuil udahgui saihan bolnoooo Urgelj hairlasaaar bh bolnooooo Aav mine ta mine uul shig tushigtei Hamgiin sain aav mine yum shu Taniiiugaaa bi setgel zurhendeee uurd nandignan dursaj yavah bolnloooo Humuuus mine suuld n haramsahguin tuld eej aaviigaaa hairlaj yavaarai
Баярлалаа. ЭЭЖ гэдэг үгийг хэлэхэд л сайхан шүү. Бүх лекцийг нь үзэх юмсан. Хүүдээ үзүүлэх юмсан...
Чамайг ээждээ хэлнэ дээ...
Eejee bi tanidaa zunduu hairtai shuu
eejdee hairtai mash ih uuriin chini lehstend suumaar b.na
Хэн намайг үгээр доромжилно Хэн намайг үйлээр гутаана Хэн намайг сэтгэлээр хорсгоно Тэр бүхэн гэгээрэх болтугай”
uneheer shan blaa eejiige uurin erhgu sanalaaa..hariin nutagt 3 uree henees ch dutaahgu usgunduu hemeen hari orniig zoriod 9 jil bolj bn...aav gdg hun maani hamt bdagguu ijii min l zutgej yvna uneheer nartiiin jam bulaahaasn umnu hun shg hun bj huniii orchlond sn yvj bgaagaaa haruulnaa..eeejee tanida ohin n hairtaai shvv zovooj bgaad uuchlara 2 duuge haraad sn surj sn asarj hamgaalnaa ta min eruul enh bj ursdee urt udaan nasalj hairlaaraa..tanita hamt bhku bgaach gsn setgel zurhere urgelj taniiha hajuud bgaam shv...
сайхан лекц , сайн бичилт байна.хамба лам сэтгуулч 2-тоо баярлалаа. ээжээ таньдаа маш их хайртай , таныгаа их санах юмдаа. ээжтэйгээ ярьмаар санагддаг байсан юм одоо харин чамайг би ээждээ хэлнэ дээ гэсэн чинь сайхан болчихлоо, бух ээжууд маань эруул энх байж урт наслах болтугай
Бурхны оронд очсон Ээжийнхээ хөлд мэхийн мөргөж баярлан талархаж байна. Хорвоо Ертөнцийн бүх Ээжүүдэд мэхийн мөргөж хүндэтгэл үзүүлье.Ертөнцөд Ээжүүд байсан цагт хүн алзахгуй ее.
Tiime minii eej uhaantai vrgelj l bidnihe toloo sana n zowj bgad bsan daa taniga ih l sanah yum da bi taniha vrgeljlel n shte eejee
Бурхны оронд очсон Ээжийнхээ хөлд мэхийн мөргөж баярлан талархаж байна. Хорвоо Ертөнцийн бүх Ээжүүдэд мэхийн мөргөж хүндэтгэл үзүүлье.Ертөнцөд Ээжүүд байсан цагт хүн алзахгуй ее.
BID TANII HAIRTIIG AMID TSETSEGIIN SURPRICE VILCHILGEEGEER BAYRLUULAH BOLNO. 88706000
yamar goy yum be unshsan chine bur ijii aawiigaa sanchlaa uneheer uhaaral hairlasan saihan lekts boljee
БИ ЭЭЖДЭЭ АМЬНААСАА ИЛҮҮ ХАЙРТАЙ.
Eejee ohin ni tanidaa hyzgaargui ih hairtai. zugeer l derged mine baij hairla
burhanii shahin aguu daa emegtei huniig muulaj bolohgi gesen 18 durem baidag yum bna lee zarim neg humuus yu ch medeegui baij emegtei huniig muuldag gedeg ter bol unshaagui sudlaa gu i hunii yria shuu lam nar bugd chadna hiihb l heregtei bna zarim neg ne hiij baiga bas
Ээж маань бурханы оронд очсон Охин чинь тандаа маш хайртай шүү Ум дари ду дари дүри суха
Чи энэ дэлхийн хамгийн баян хүн шүү.
Chamaig eejdee helne dee gej lav l 24 jil heleegui yum baina. Zoriud tegeed heleedehsen chiine hooloi zangiraad nulims goojood baih yum . Eej eee ohin cbhine sain yavnaaaaaa .Eej eeeeeeeeeeeeeeeeeeeeeeee.burhan eej mine eeeee Tanaaraa l dutaj yavdag yum daaaaa.
Чи энэ дэлхийн хамгийн баян хүн шүү.
Hairtai eejdee mash ih hairtai shuu unsye eejiigee namaiga setgelde unsej bgag tani medej bga ohin ni minii eej buhnees iluu eej bi taniiga burhanaar ch solihgui taniiha ohin bolj torsondo ih bayarladag shuu eejee yaniihahuu
уншигт та 365 хоног амралтгүй магадгүй түүнээс ч их байж болох юмдаа. бас цалин хөлсгүй, ядарч эцэтлээ ажиллаж чадах уу. Энэ бол эх хүний үрдээ зориулж буй хайр шүү дээ. монголын бүх ээжүүд эхчүүд эмэгтэйчүүддээ ойртон ирж буй 2015 он, шинэ оны мэнд хүргье. Та бүхэн монголын салшгүй нэгэн хэсэг шүү. аз жаргал сайн сайхныг ерөөе
Чамайг ээждээ хэлнэ дээ. Ээждээ хайртай. Ээжийн хайр хамгаас агуу хайр.
Tand baiarlalaa
Ээжийн тухай сайхан лекц уншсан Баасансүрэн хамбадаа баярлалаа.Ээжийгээ хайрладаггүй хүн эмэгтэй хүнийг хайрлана гэж байдаггүйг охид, бүсгүйчүүд минь ойлгож амьдраарай.
saihan yum eejdee ih hairtai aav rrj 2 mini ta mini naddaa dandaa sanagddag shuu hichneen 60 hursen ch ta 2 mini naddaa rer l saihan heveeree bgaa tengert ch gesen saihan l baugaa urgelj zuudend ordog shuu bi ta2 tkk hairtai
Uneheer mundag hun umaa hunii setgeld hursen yariltslagiig ugch uhaaruulah umaa.Bayarlalaa tanid Tanii saihan uils buhen heden tumeeree urjig.Hamgaas hairt 2 eejdee hairtai shuu .
Minii eejiin setgeliig uur yamarch eejiin setgel guitsehgui
Ээжийгээ хайрлаж яваарай хүмүүсээ. Ижийтэй хорвоо хамгийн жаргалтай шүү
Чамайг ээждээ хэлэн дээ
ээжийгээ хайрлаж чаддаг хүн сайхан амьдардаг. учир нь эхийн хайрын агууд сайхан энерги ирдэг гэсэн. хүмүүсээ ээжийгээ бас бие биенээ хайрлаж амьдраарай. өнөөдөр хүмүүс хайраар дутаж байгаа болохоор л уур бухимдалтай байгаан. орчлонг хайрлаарай залуусаа
Tiim ee vnen vg shvv
БИ ЭЭЖДЭЭ МАШ ХАЙРТАЙ. МИНИЙ ЭЭЖ ШИГ САЙХАН ЭЭЖ ЭНЭ ХОРВОО ДЭЭР НЭГ Ч БАЙХГҮЙ.
Хэн ч намайг ээжээс минь илүү хайрлаж чадахгүй ээждээ маш их хайртай
hun buhen eejiige hairlaj bgaasai , eejige amid seruun deer n hairlaj halamjilya humuse
Баярлалаа. Өнгө мөнгөнд шунасан биш энэрэл ариуслыг эрхэмлэсэн ийм л хуврагууд олон түмэнд асар их буян үйлдэж байгаа юм даа.
uneheer saihan sanagdlaa zon olnii mini zaya buyan ni tushij eej aavtaigaa eleg buten yu sanasan esun tsagaan husel ni bielj bgee mnii mongoliin ard tumen
EEJ, AAVDAA HAIRTAI SHUU
jargaltai bga bolohoor hojmiin odriig bodohgui l ywah yum. negiig sanuulsand bayrlalaa,,,bi chin eejiihee buynii n huuhed shuu dee,,hicheenee gantshan tanii toloo noir, hool huch hodolmor bugdiigni zartsuulna,,,dahij gomdoohgui,,taniihaa hussen bugdiig hiij ogoh bolnoo..amlay
eejdee hyazgaargvi ih hairtai
Уйлахнээ
Ээжтэйгээ байх дэндүү сайхан шүү. Ээжийгээ байхад хайраар дутдаггүй. Ээж гэдэг хүн баайхгүй болохоор газар цөмрөөд явчихдаг юм билээ. УЙлаад эргэж ирэхгүй юм даа. Ум маани бад ни хум
Бурхны орноос аав ээж минь харж л байгаа байх даа. Шөнө бүр ирж үнсэж л байгаа даа охинооооооо..............
ЭЭЖЭЭ хүү нь тандаа хязгааргүй их хайртай. Хажууд минь байхад үүрдийн юм шиг боддог байжээ. Хүү нь одоо хүртэл таныгаа дэргэд минь байхгүй болсон гэдэгд итгэхийг хүсдэггүй, гадаадад эмчилгээ хийлгэж байгаа нэг л өдөр хаалга тогшоод ороод ирнэ дээ л гэж дотороо бодож явдаг.
хэн ч намайг ээж шиг минь хайрлаж чадахгүй ээ ээждээ хайртай шүү
Ээжээ хүү нь таньдаа маш их ХАЙРТАЙ шүү! Бүх ээжүүд зуу зуун жил наслаг
eejteigee hamt baih saihan saihan tusdaa garahaar oir oirhon ochij baigaarai baasansuren tanid sain saihaniig husie olon hund buyan hiij baigaad
Сайхан ээжтэйгээ өтлөөд ёстой л нэг жаргаж бна даа. Би азтай хүн дээ.Ээж тавьдаа хязгааргүй хайртай шүү.
eejdee helne dee. Eejdeee mash ih hairtai
unshaad l uillaa. setgel semerch bn.dergedee bgaa eejiigee ingej hairlaj chaddagsan biluu. uuchlaarai eejee. tanidaa mash ih hairtai shuu. ene ugiig bid yag derged n helj chaddaggui shuudee. hairtai tanidaa.
Eejee geed l uulzdag bol mon saihan baihgui yu ...eej mini ta ohiniigoo harj l baigaa baihdaa burhadin ornoos
eejee huu ni tandaa hyzgaargui ih hairtai iiim tom..... iim tom gj ymar ... iiim tom .. garaa aldlan delhiigees tom ....
Ээждээ үнхээр хайртай ээж минь байгаа болохоор би азтай одтой хийморьтой байдаг юм
ээж маань тэнгэрийн оронд очоод удаж байгаа ч гэсэн ээжээ би тандаа хайртай гэж хааяа нэг хэлдэг юм. ээжээ тандаа хайртай гэж хэлэх боломж олгосон, сануулсан Х. Баасансүрэнд баярлалаа. ажил үйлс чинь улам дэлгэрэн түгэх болтугай.
chamaig eejdee helne dee!geed unshsan chn nudend nulims bumburuuud l irlee...!
зүүдээ мана.
би 2 дахиа уншиж байна.
lekts ni haana boldog uym ve helj uguh hun baina uu suuh uym san
eejigee hairlaj ywaara humusee burhan bolchuul hezee ch ergj irhgui .my eej burhan bolsn odo uneheer sanadag
lekts ni haana boldog uym ve helj uguh hun baina uu suuh uym san
eejigee hairlaj ywaara humusee burhan bolchuul hezee ch ergj irhgui .my eej burhan bolsn odo uneheer sanadag
Ene udaginhaas hotsorchihdin ochson met uhaaralaa avchihlaa
Eejee huu ni tanidaa hairtai
ene horwoo deerh hamgiin tom nvgel bol ehiigee gomdooh...bi ch nowshiin nvgelten ym...
muu eejiigee bhad yaaj haritsaj bsnaa bodhoorl uilchih geed bh ym...haitaishvv eejee geed nvvren deer ni heldeggvi ymaa gehed ydaj gants udaa msj bichij bhgvi yaawdaaa....hairtai shvv eejee...
tiimee eejiigee mash ih sanaj bnaa.
eejee sanjiin tanigaa
burhan hun bolgonii hajuud bj chadahgui bolohoor eej gedeg huniig ogson gedeg harin bi eej gedeg amid burhangui bochloo burhan ogchxood zaluugaar ni aawaad ywsand ni burhaniig zewuutseh yum amidarliin utga uchir eej deer mini l togtoj bsn shig l sanagdsan gehdee ergeed harhad bi ooroo amid burhan boljee eejee geh enhrii yrsdee bi chin nandin erdene yum daa eejvvd bugd l ursiinhee toloo yum daa
Buyan ni delgereg.
eejtei xun unexer bayn. muu eejigee aldchixaad "guilgachin" shig l yvsnda. xarin oxinoo toruulsnees xoish amidraliig ooroor xardg bolson shu
gaihaltai ene lektsend suugaagvich unshaad l nulims garsan.
Болдог сон бол эргэж эрээд та нарыгаа яаж явааг нэг үзчихээд буцах юмсан гэж ээж минь хэлдэг байж билээ.Ээж минь санагдаж хамар минь шархирлаа. Бурхан болсон ээжтэйгээ нэг минут гэсэн гээн уулзах юмсан даа...
зүүдээ мана.
уншаад л уйлж байгаам чинь лекцэнд суусан бол цурхирах байжээ
Ээжээ би таньдаа хайртай холын холд одсонЭЭЖДЭЭ захидалч болтугай бичмээр байх юмдаа ээжийгээ байхад зовлон жаргал тохиолдход хүрээд очдогсон одооч даанч алга даа ЭЭЖҮҮДЭЭ АМЬДАД НЬ ХАЙРЛААРАЙ ЗАЛУУСАА
Eej dee hairtai baasansuren bagsh daa tsaashdiin ajil uilst undruus undur amjilt husie esun tsagaan husel ni delgereh boltugai
Eejdee hairtai shuu
сайхан хүн шүү, маш их баярлалаа, Хурмастын энтэй баялаг байвч Хумсын чинээг ч аваад явахгүй Үлгэрийн дайтай алдар байвч Үхсэн хойноо сонсоод хэвтэхгүй” энэ ямар үнэн үг вэ, бүх юм хоосон шүү
сайхан хүн шүү, цаанаасаа л нэг их гоё энергитэй
eejiig mini ih buyan tushih boltugai saihan hicheel yavuuljee hambadaa bayarlalaa
Ээжээ охин нь тандаа хайртай
odor tutmiin buh soninoos hamgiin goy ni minii ohinii bichleg bailaa ongodtoi hogtei goy bichjee tsedka
маш сайхан сэтгэл онгойлоо баярлалаа
ээж маань тэнгэрийн оронд очоод удаж байгаа ч гэсэн ээжээ би тандаа хайртай гэж хааяа нэг хэлдэг юм. ээжээ тандаа хайртай гэж хэлэх боломж олгосон, сануулсан Х. Баасансүрэнд баярлалаа. ажил үйлс чинь улам дэлгэрэн түгэх болтугай. Чамд ч баярлалаа нийтлэл бичсэн сэтгүүлчид. Ийм л ухаарал танин мэдэхүйн талаар сурвалжлага хийж байвал гэгээрэлд бүх монголчууд хүрэх болно. Ашдын билэгээс амны билэг гэж мэргэн үг үнэхээр үнэн юмаа. Монгол хүмүүс соён гэгээрэх болтугай
Х. Баасансүрэн ламдаа баяр хүргэе. Монголд ийм л лам нарын ийм л лекц сургалт хэрэгтэй байсан юм. Та чадлаа амжилт хүсье. дандаа ийм сайхан ухаарал хайрласан ийм арга хэмжээ байнга явуулж хүмүүсийн ухамсарыг сэргээсэн, ухаарал хайрласан цуврал хичээл явуулахыг хүсэж байна. Одоо л нөгөө олон сэтгүүлчид, телевизүүд энэ хүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй дээ
Sain uils buhen Delgereh boltugai. Eejtei hun bayan
Хамгийн их уншсан