АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Газрын тосны үнэ цаашид ч унана
Газрын тосны үнэ цаашид ч унасаар 2015 он гарсан ч үргэлжлэх болно хэмээн Олон улсын энергийн агентлаг мэдэгджээ. Нэг баррель нь 80 ам.доллараас ч доогуур үнэлэгдэж буй газрын тосны үнэ унахад нэг талаас эрэлт бага байгаа нь нөгөө талаас АНУ-ын шатдаг занарын олборлолт сайн байгаа нь нөлөөлж буй юм. Энэ хоёр шалтгааны улмаас газрын тос өнгөрсөн баасан гарагт гэхэд баррель нь 78,13 ам.доллараар арилжаалагдсан нь сүүлчийн дөрвөн жилийн хувьд хамгийн доод үнэ болж байна.
Газрын тосны үнийг өсгөхийн тулд ОПЕК-ийн гишүүн орнууд нийлүүлэлтээ багасгах хэрэгтэй гэж Олон улсын энергийн агентлагаас зөвлөсөн ч одоогоор Саудын Араб зэрэг голлох импортлогчид улсынхаа эдийн засгийг тэтгэдэг гол түүхий эдийнхээ олборлолтыг бууруулах бодлого барих гэж яарахгүй байна. Гэхдээ энэ сарын 27-нд болох ОПЕК-ийн ээлжилт хурлаар газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тоглоомон барааР заануудыг үргээж байна
Энэтхэгийн өмнөд хэсгийн Тамил Наду мужийн фермерүүд заануудыг үргээхийн тулд амьд бар шиг хэмжээтэй чихмэл тоглоомыг ойр хавьдаа тавьдаг болжээ. Тус нутагт олноороо амьдардаг зэрлэг заанууд үе үе тариалангийн талбай руу нь дайрч, ургацыг нь сүйтгэж орхидог учир фермерүүд ийм арга хэрэглэх болжээ. Гэвч хүн амьтнаас айхаа больсон заануудыг тоглоомон бар зогсоож чадахгүй байгаа бөгөөд харин наргил модны самар хулгайлдаг сармагчингууд л талбайд орж ирэхгүй амар болжээ. Хэдийгээр энэтхэгчүүд зааныг шүтэн биширч, хайрладаг ч зарим нутагт тоо толгой нь ихсээд байгаа зэрлэг заан хүн ардын амьдралд багагүй саад тотгор учруулах болсон юм. Заанууд олноороо тосгон, тариалангийн талбай руу дайрч, замдаа таарсан хүн малыг хөнөөх тохиолдол ч гарах болсон. Одоогоор тус улсад 26 мянган заан бий гэдэг.
Газрын тосны үнэ цаашид ч унасаар 2015 он гарсан ч үргэлжлэх болно хэмээн Олон улсын энергийн агентлаг мэдэгджээ. Нэг баррель нь 80 ам.доллараас ч доогуур үнэлэгдэж буй газрын тосны үнэ унахад нэг талаас эрэлт бага байгаа нь нөгөө талаас АНУ-ын шатдаг занарын олборлолт сайн байгаа нь нөлөөлж буй юм. Энэ хоёр шалтгааны улмаас газрын тос өнгөрсөн баасан гарагт гэхэд баррель нь 78,13 ам.доллараар арилжаалагдсан нь сүүлчийн дөрвөн жилийн хувьд хамгийн доод үнэ болж байна. Газрын тосны үнийг өсгөхийн тулд ОПЕК-ийн гишүүн орнууд нийлүүлэлтээ багасгах хэрэгтэй гэж Олон улсын энергийн агентлагаас зөвлөсөн ч одоогоор Саудын Араб зэрэг голлох импортлогчид улсынхаа эдийн засгийг тэтгэдэг гол түүхий эдийнхээ олборлолтыг бууруулах бодлого барих гэж яарахгүй байна. Гэхдээ энэ сарын 27-нд болох ОПЕК-ийн ээлжилт хурлаар газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл