АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Алтан Дорнод Монгол” компани тогтоосон хэмжээнээс илүү алт олборлож байгааг шалгуулна гэв
Дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тогтоосон билээ. Энэ дэмжлэгийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд 10 тонн алт олборлож, Монгол Улсын эрднэсийн санд тушаах ёстой. Тэгвэл дотоодын алт олборлогч нар төрөөс дэмжсээр байтал хууль зөрчиж их хэмжэний алт олборлож байна хэмээн мэргэжлийн хяналтынхан хардах болжээ. Тухайлбал “Алтан дорнод Монгол “ компанийн А/1134 ашиглалтын зөвшөөрөл дээр буюу Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт 57 тонн алт олборлуулах гэрээг өөрийн туслан гүйцэтгэгч гэх “Алтан Дорнод майнинг сервис” компанитай байгуулсан аж.Тэгвэл, туслан гүйцэтгэгч гэх уг компани нь Уулын ажлын төлөвлөгөө, Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдаагүй олборлолт явуулж, 57 тонноос илүү хэмжээний алт олборлож байгаа гэнэ. Иймд МХЕГ-аас “Алтан Дорнод Монгол” компанид асуулга тавихаар болжээ. Хэрэв гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илрэх юм бол хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ ч мэдэгдсэн юм. Хуульд зааснаар Техник эдийн засгийн үндэслэл, Уулын ажлын төлөвлөгөөгүйгээр олборлолт явуулж болохгүй аж.
Г.Тунгалаг
medreltehiimaa. odoo 57 tniig olborloj baigaa shoroon ord haana ch bhgui. 5.7g ch avch baigaa gazar bhgui shuu dee. medeegee sain sudlaj baij bichih heregtei setguulch guai
Дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тогтоосон билээ. Энэ дэмжлэгийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд 10 тонн алт олборлож, Монгол Улсын эрднэсийн санд тушаах ёстой. Тэгвэл дотоодын алт олборлогч нар төрөөс дэмжсээр байтал хууль зөрчиж их хэмжэний алт олборлож байна хэмээн мэргэжлийн хяналтынхан хардах болжээ. Тухайлбал “Алтан дорнод Монгол “ компанийн А/1134 ашиглалтын зөвшөөрөл дээр буюу Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт 57 тонн алт олборлуулах гэрээг өөрийн туслан гүйцэтгэгч гэх “Алтан Дорнод майнинг сервис” компанитай байгуулсан аж.Тэгвэл, туслан гүйцэтгэгч гэх уг компани нь Уулын ажлын төлөвлөгөө, Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдаагүй олборлолт явуулж, 57 тонноос илүү хэмжээний алт олборлож байгаа гэнэ. Иймд МХЕГ-аас “Алтан Дорнод Монгол” компанид асуулга тавихаар болжээ. Хэрэв гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илрэх юм бол хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ ч мэдэгдсэн юм. Хуульд зааснаар Техник эдийн засгийн үндэслэл, Уулын ажлын төлөвлөгөөгүйгээр олборлолт явуулж болохгүй аж.Г.Тунгалаг
0 Сэтгэгдэл
2014.11.20
























