Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
”Сахиусан дара эх” судрыг юнеско-д бүртгэсний батламжийг гардуулна

Монголчууд эртнээс нааш ном судрыг зүйл бүрээр бүтээж ирсэн уламжлалтай. Чингэхдээ Бурханы шашны их хөлгөн судар сахиус шүтээнийг маш том хэмжээгээр бичиж барлахаас гадна алт мөнгө есөн эрдэнээр ч бүтээж байв.

Монгол улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд хамгийн жижиг судар гэж хажууд нь томруулагч шил тавьсан онцгой сонин өчүүхэн ном бий. Энэ нь XX зууны эхэн үеийн бүтээл бөгөөд Гандантэгчинлин хийдийн гайхамшигт гүн ухааны гурван дацангийн нэгний анги дамбын гэвш, Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938) гуайн бүтээл мөн. Харин уг бичмэл дурсгал нь хэмжээний хувьд нийтийн тээврийн хэрэгслэлийн зорчих тасалбарын хэмжээтэй, өчүүхэн цааснаа шахаж бичсэн Сахиусан дара эхийн төвд бичмэл судар юм. Бүр тодруулбал уг дурсгалын хэмжээ нь 4.9x5.4 см, бичвэрийн хүрээ 4,5x5 см, зузаан нь 0,08 мм, жин нь 0.2 гр бөгөөд ХIХ-ХХ зууны зааг үед Монгол нутагт өргөн хэрэглэж байсан орос цаас бололтой.

Тэгвэл 2014 оны 5-р сарын 13-15-нд БНХАУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн 6 дугаар ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн “Сахиусан дара эх” бүтээл багтсан нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх үйл явдал болсон юм.

 “Сахиусан дара эх” бүтээлийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн өвөөр бүртгэсэн батламжийг гардуулах ёслол 2014 оны 11-р сарын 19-ний 14.00 цагт Үндэсний номын санд болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан