АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Apple” компани Швейцариас ч баян болжээ

“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ мягмар гарагийн өглөө 700 тэрбум ам.долларт хүрч, рекорд тогтоолоо. Тус компанийг үндэслэгч Стив Жобс одоогийн захирал Тим Күүкт компаниа хүлээлгэн өгснөөс хойш Аpple-ийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин өсөөд байгаа нь энэ юм. Ийнхүү өндөр амжилтад хүрэхэд жил бүр шинээр гарч буй iPhone утасны загвар, ялангуяа өнгөрсөн есдүгээр сард худалдаанд гарсан iPhone 6 болон 6 Plus утасны өндөр эрэлт ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал, iPhone-ийн хоёр шинэ загвар маш өндөр борлуулалттай байж, нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 10 сая хувь борлогдсон нь компанийн хувьцааг 21 хувиар өсөхөд хүргэсэн юм. iPhone-ийн шинэ загваруудын борлуулалт энэ оны сүүлчийн улиралд ч сайн байх төлөвтэй байна. Зах зээл судлаачид 71,5 сая iPhone худалдаж амжина гэсэн төсөөлөл гаргажээ.
Хэрэв Apple-ийг нэг улс хэмээн төсөөлвөл ДНБ нь 745 тэрбум ам.доллараар хэмжигдэх Саудын Арабын араас бичигдэх, 650 тэрбум ам.долларын ДНБ-тэй Швейцариас баян орон байх байжээ.

0 Сэтгэгдэл