COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Х.Байгальмаа: “Гоёл”-д супер модель Ирина Пантаева оролцоно
Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу болох “Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын талаар тус холбооны нарийн бичгийн дарга Х.Байгальмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-26 дахь удаагийн “Гоёл” наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл ажлаа хангаж дууссан уу?
-“Гоёл” наадам дэлхийн хувцас загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах зорилготой байдаг. Одоогоор наадамд оролцох загвар өмсөгчдийг гурван үе шаттай шалгаруулж байгаагаас 100 орчим загвар өмсөгч үлдлээ. Тэдний дунд дахин шалгаруулалт явуулж хаалтын тоглолтод 40-50 модель оролцуулах төлөвлөгөөтэй байна. “Гоёл” наадамд оролцохоор Америкаас супер модель Ирина Пантаева хүсэлтээ ирүүлсэн. Тэрээр ирэх сарын 1-нд Монголд ирнэ.
-Өмнө нь олон орны загварын мэргэжилтнүүд ирж “Гоёл” наадмыг үзэж, оролцсоор ирсэн. Энэ жил гадаадаас олон зочин ирэх үү?
-Монголын дизайнеруудын холбоо өмнөх жилүүдэд олон оронтой хамтарч ажилласан. Энэ жил Хятад, Германы дизайнеруудыг урьсан. Гадаадаас цөөн зочин ирсний учир нь эдийн засаг, санхүүтэй холбоотой юм. Францаас хоёр жил дараалан дизайнеруудыг оролцуулсан ч энэ жил чадсангүй.
-Гадаад зочдын нүдээр “Гоёл” наадмыг хэрхэн дүгнэдэг бол?
-Манай үндэсний хувцсыг дахин давтагдашгүй, үнэтэй, хээнцэр гэж үнэлдэг. Сүүлийн үед гадаадын загваруудыг харахад манай үндэсний хувцасны элементүүдийг их оруулах болжээ. “Гоёл” наадмыг анх 1988 оноос эхлэн монголчуудад хувцаслах соёлыг түгээх зорилгоор зохион байгуулж эхэлсэн. Энэ наадам нь загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгч, загвар өмсөгчдийг нэгтгэж чаддагаараа онцлог юм. Энэ жилийн загварын долоо хоног өнөөдрөөс эхлэн ирэх сарын 3-нд хаалтын тоглолтоо хийнэ. Наадамд оролцож буй загвар зохион бүтээгчид хуваарийн дагуу өөрсдийн бүтээлээ танилцуулна. Оролцогчид өөрийн ур чадвар, сэтгэмжээрээ өрсөлдөнө. Хэн ирэх оны загварыг илүү сайн тодорхойлж, цаг үетэйгээ хөл нийлүүлж чадна бид тэр хүнийг шилдгээр шалгаруулах болно. Шүүгчид хараахан тодроогүй байна.
Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу болох “Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын талаар тус холбооны нарийн бичгийн дарга Х.Байгальмаагаас зарим зүйлийг тодрууллаа.-26 дахь удаагийн “Гоёл” наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл ажлаа хангаж дууссан уу?
-“Гоёл” наадам дэлхийн хувцас загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах зорилготой байдаг. Одоогоор наадамд оролцох загвар өмсөгчдийг гурван үе шаттай шалгаруулж байгаагаас 100 орчим загвар өмсөгч үлдлээ. Тэдний дунд дахин шалгаруулалт явуулж хаалтын тоглолтод 40-50 модель оролцуулах төлөвлөгөөтэй байна. “Гоёл” наадамд оролцохоор Америкаас супер модель Ирина Пантаева хүсэлтээ ирүүлсэн. Тэрээр ирэх сарын 1-нд Монголд ирнэ.
-Өмнө нь олон орны загварын мэргэжилтнүүд ирж “Гоёл” наадмыг үзэж, оролцсоор ирсэн. Энэ жил гадаадаас олон зочин ирэх үү?
-Монголын дизайнеруудын холбоо өмнөх жилүүдэд олон оронтой хамтарч ажилласан. Энэ жил Хятад, Германы дизайнеруудыг урьсан. Гадаадаас цөөн зочин ирсний учир нь эдийн засаг, санхүүтэй холбоотой юм. Францаас хоёр жил дараалан дизайнеруудыг оролцуулсан ч энэ жил чадсангүй.
-Гадаад зочдын нүдээр “Гоёл” наадмыг хэрхэн дүгнэдэг бол?
-Манай үндэсний хувцсыг дахин давтагдашгүй, үнэтэй, хээнцэр гэж үнэлдэг. Сүүлийн үед гадаадын загваруудыг харахад манай үндэсний хувцасны элементүүдийг их оруулах болжээ. “Гоёл” наадмыг анх 1988 оноос эхлэн монголчуудад хувцаслах соёлыг түгээх зорилгоор зохион байгуулж эхэлсэн. Энэ наадам нь загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгч, загвар өмсөгчдийг нэгтгэж чаддагаараа онцлог юм. Энэ жилийн загварын долоо хоног өнөөдрөөс эхлэн ирэх сарын 3-нд хаалтын тоглолтоо хийнэ. Наадамд оролцож буй загвар зохион бүтээгчид хуваарийн дагуу өөрсдийн бүтээлээ танилцуулна. Оролцогчид өөрийн ур чадвар, сэтгэмжээрээ өрсөлдөнө. Хэн ирэх оны загварыг илүү сайн тодорхойлж, цаг үетэйгээ хөл нийлүүлж чадна бид тэр хүнийг шилдгээр шалгаруулах болно. Шүүгчид хараахан тодроогүй байна.
0 Сэтгэгдэл
ээгий
амжилт хүсье
2018.08.26
























