АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хятадуудад үйлчлэхээс татгалзсан хятад дэлгүүр байна
Бээжин хотын бэлэн хувцасны тийм ч том биш нэг дэлгүүр гаднаа “Албан тушаалтнаас бусад хятад иргэд орохыг хориглоно” гэсэн бичиг наасан нь үйлчлүүлэгчдийн бухимдлыг хүргэсэн байна.
Beijing Youth Daily сонинд бичсэнээр бол дэлгүүрийн нэгэн ажилтан үүнийгээ худалдан авагчдын зохисгүй байдалтай холбон тайлбарлажээ.
Тэрээр “Манай дэлгүүр ихэвчлэн гадаадын иргэдэд үйлчилдэг. Нутгийн иргэд болохоор зөндөө асуудалтай. Тэд хувцасыг хэдэн цагаар үзэж, өмсч үздэг ч худалдаж авдаггүй. Зарим нь бүр манай үйлчлүүлэгчдийн мөнгө, түрийвчийг хулгайлдаг, үүнийг нь бид л төлөх болдог” гэсэн байна.
Иргэд үүнийг нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн нэг хэлбэр хэмээн интернетээр бөөн дуулаин дэгдээн шүүмжилж байна.
Зарим нь бүр энэ дэлгүүрийг хаах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа ч хуульч Ли Сианьдонгийн хэлснээр бол арьсны үзлээр ялгаварласан тохиолдолд хүлээлгэх хуулийн тогтолцоо хятадад байдаггүй гэнэ.
Бээжин хотын бэлэн хувцасны тийм ч том биш нэг дэлгүүр гаднаа “Албан тушаалтнаас бусад хятад иргэд орохыг хориглоно” гэсэн бичиг наасан нь үйлчлүүлэгчдийн бухимдлыг хүргэсэн байна. Beijing Youth Daily сонинд бичсэнээр бол дэлгүүрийн нэгэн ажилтан үүнийгээ худалдан авагчдын зохисгүй байдалтай холбон тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл