Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
О.Долгор: Анх удаа түүхэн кинонд тоглолоо
Залуу жүжигчин О.Долгортой цөөн хором ярилцлаа.

-Яг одоо ямар кинонд тоглож байна вэ?
- Зохиолч Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бүтээж буй “Ану хатан” кинонд Мандарваа гэдэг эмэгтэйн дүрд тоглож байна. Энэ зохиолыг өнгөрсөн өвөл УДЭТ-ын тайзнаа түүхэн жүжиг болгон амилуулсан нь энэ удаад кино болон хийгдэж байна. Киноны найруулагчаар Алтантуяа, ерөнхий зураглаачаар Ангараг нар ажиллаж, гол дүрд нь “Voice” группийн дуучин Отгонжаргал, Галдан хаанд “Guys 666” хамтлагийн дуучин Мягмар нар тоглож байгаа.
-Мандарваагийн дүр өөрийн тань оролцон тоглож буй анхны түүхэн кино байх аа?
- Сургууль төгссөнөөсөө хойш дандаа кино урлагийн гэр бүл дотор ажиллаж ирлээ. Өмнө нь дандаа уран сайхны кинонд тоглож байсан бол “Домогт Ану хатан”-ы Мандарваа нь миний анхны түүхэн дүр боллоо. Түүхэн кино гэдэг уран бүтээлчээс маш их хариуцлага шаарддаг жанр л даа. Хэн нэгэн, эсвэл аль нэг баг нь хариуцлага алдсанаас болж түүх гуйвуулж болохгүй шүү дээ. Зөвхөн жүжигчин надаас гадна киноны групп анх цуглахдаа л Ану хатнаа нэлээд сайн судалсан юм билээ. Дээрээс нь түүний өлгий нутаг Баруун Монголын түүх, ёс заншил, байгалийнх нь тогтоц, хүмүүсийнх нь зан чанарыг маш сайн судалсан.     
-УДЭТ-ын тайзнаа амилсан “Домогт Ану хатан” жүжиг та бүхний бүтээж буй кинотой адилхан уу, эсвэл өөр найруулга, өнгө аястай юу?
-Хэдийгээр аль аль нь Шүүдэрцэцэг эгчийн Домогт Ану хатан романаас сэдэвлэсэн боловч өөр найруулга, тавилттай. Жишээлбэл, миний тоглож буй Мандарваа бол түүхэн дүр биш, уран сайхны дүр. Түүхэнд Ану хатны шадар туслахын тухай бичиж үлдээгээгүй ч бид кинонд уран сайхны аргаар гаргаж ирсэн юм. Мандарваа бол Ану хатантай багаасаа хамт өсч торниж, Ану хатан сүүлчийн тулаандаа оролцож амь үрэгдтэл дэргэд нь байж чадсан тийм л бүсгүйн дүр.
Б.Мөнхзаяа
0 Сэтгэгдэл
huurhun busgui shuu amjilt husei
Хамгийн их уншсан