Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Бин Ладены тухай кино хийлгэхийн тулд улсын нууц задруулжээ
Холливудын нэрт кино найруулагч Катрин Бигелоу зартай алан хядагч Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай алба хэрхэн устгасан талаар кино хийж буй. Түүнийг киногоо бүтээхэд нь туслах зорилгоор Ерөнхийлөгч Б.Обама улсын нууцад хамаарагдах баримт материал өгч, задруулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байна. Аль-Кайда бүлгийн толгойлогч Осама Бин Ладеныг устгасан нь Барак Обамагийн бүрэн эрхийнхээ хугацаанд байгуулсан хамгийн том гавьяа гэлцдэг. Ирэх арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх гэж буй Б.Обама өөрийн байгуулсан гавьяаг олон нийтэд сурталчлахын тулд нууц ажиллагааны талаар баримт сэлтийг найруулагч Катрин Бигелоуд өгсөн гэнэ. Тэр ч бүү хэл уг ажиллагаанд оролцсон тусгай албаныхны нэр, гүйцэтгэсэн үүргийн талаарх нууц мэдээллийг ч задруулжээ.  Гэвч дээрх мэдээллийг Цагаан ордноос эрс няцааж байгаа юм. Оскарын шагналт найруулагч Катрин Бигелоугийн эл шинэ бүтээл сонгуулийн өмнөхөн буюу ирэх аравдугаар сард нээлтээ хийх аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан