COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Зул сар бүтэн жил үргэлжилдэг газар
Хятадын Еиву хотын хувьд зул сарын баяр бүтэн жил “үргэлжилдэг” гэнэ. Хаа сайгүй зул сарын гацуур, шинэ жилийн элдэв гоёл чимэглэл, хиймэл санта дүүрэн байдаг энэ жижиг хотынхон тэр чигээрээ зул сарын гоёл чимэглэл үйлдвэрлэгчид ажээ. Тэд зул сарын гоёл чимэглэлийн дэлхийн нийт хэрэгцээний 60 хувь, Хятадын эрэлтийн 90 хувийг нийлүүлдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс алс холын Африкаас хүртэл шинэ жилийн мод, гоёл чимэглэлийн зүйлсийг эндээс захиалж авдаг бөгөөд гуравдугаар сараас эхлээд зул сарын хиймэл гацуур зарж эхэлдэг гэнэ. Эндэхийн үйлдвэрүүдийн хувьд оргил ачааллын үе нь долоогоос есдүгээр сарын хооронд байдаг бөгөөд энэ үеэр дэлхийн бараг бүх л орноос захиалга ирдэг аж. Энэ жилийн хувьд Европоос ирэх захиалга нэлээд багассан ч Хятадын дотоодын эрэлт нь түүнийг нөхөхүйц хэмжээнд өссөн хэмээн үйлдвэрлэгчид нь ярьж байна.
Шанхайгаас хоёр цаг галт тэргээр явах зайд орших Жейжан мужийн Еиву хотод хувийн жижиг дэлгүүрүүдээс гадна бүтэн өдөр яваад ч үзэж барахгүй том зах ажилладаг байна. Энд хиймэл мод, гэрлэн чимэглэл, наадаг зурагнууд, саа, шаар гээд шинэ жилийн баярт хэрэгтэй бүхнийг худалдаалдаг аж. Энэ захын худалдаачдын хувьд бүтэн жилийн турш шинэ жилийн гоёл чимэглэлийн зүйлс зардаг учраас зул сар дөхлөө гэж тэгтлээ сэтгэл хөдөлдөггүй гэнэ.
Хятадын Еиву хотын хувьд зул сарын баяр бүтэн жил “үргэлжилдэг” гэнэ. Хаа сайгүй зул сарын гацуур, шинэ жилийн элдэв гоёл чимэглэл, хиймэл санта дүүрэн байдаг энэ жижиг хотынхон тэр чигээрээ зул сарын гоёл чимэглэл үйлдвэрлэгчид ажээ. Тэд зул сарын гоёл чимэглэлийн дэлхийн нийт хэрэгцээний 60 хувь, Хятадын эрэлтийн 90 хувийг нийлүүлдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс алс холын Африкаас хүртэл шинэ жилийн мод, гоёл чимэглэлийн зүйлсийг эндээс захиалж авдаг бөгөөд гуравдугаар сараас эхлээд зул сарын хиймэл гацуур зарж эхэлдэг гэнэ. Эндэхийн үйлдвэрүүдийн хувьд оргил ачааллын үе нь долоогоос есдүгээр сарын хооронд байдаг бөгөөд энэ үеэр дэлхийн бараг бүх л орноос захиалга ирдэг аж. Энэ жилийн хувьд Европоос ирэх захиалга нэлээд багассан ч Хятадын дотоодын эрэлт нь түүнийг нөхөхүйц хэмжээнд өссөн хэмээн үйлдвэрлэгчид нь ярьж байна. Шанхайгаас хоёр цаг галт тэргээр явах зайд орших Жейжан мужийн Еиву хотод хувийн жижиг дэлгүүрүүдээс гадна бүтэн өдөр яваад ч үзэж барахгүй том зах ажилладаг байна. Энд хиймэл мод, гэрлэн чимэглэл, наадаг зурагнууд, саа, шаар гээд шинэ жилийн баярт хэрэгтэй бүхнийг худалдаалдаг аж. Энэ захын худалдаачдын хувьд бүтэн жилийн турш шинэ жилийн гоёл чимэглэлийн зүйлс зардаг учраас зул сар дөхлөө гэж тэгтлээ сэтгэл хөдөлдөггүй гэнэ.
0 Сэтгэгдэл
























