АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Шинэ жилээр зоогийн газарт хосууд ирэхийг хоригложээ
Японы нийслэл Токиогийн нэгэн зоогийн газар шинэ жилийн баяраар ганц бие үйлчлүүлэгчдээ дэмжихийн тулд шинэ жилийн баяраар дурлалт хосуудыг зоогийн газраар үйлчлүүлэхийг хориглосон байна.
“PiaPia” нэртэй зоогийн газар “Арванхоёрдугаар сарын 24-нд гэр бүлээрээ, бас дурлалт хосууд манай зоогийн газарт ирж үйлчлүүлэн шинэ оноо угтахыг хориглоно” гэсэн зар гаднаа өлгөжээ.
Зоогийн газрын захиргаа үүнийгээ гэр бүл, дурлалт хосууд баяр баясгалантай байснаараа тэднийд ирсэн ганц бие хүмүүс, баярын өдөр ажиллаж байгаа ажилчдыг сэтгэлийн дарамт, гутралд оруулна гэж үзсэн гэнэ. “Бид ганц бие үйлчлүүлэгчдээ гуньж гутрахгүй байгаасай гэж хүсч байна” гэж зоогийн газрын ажилтан Такаси Кёзука ярьжээ.
“Бүх зүйл миний мэргэжил нэгт түншийн минь ярианаас эхэлсэн юм. Тэр зүгээр л шоглоом болгож хосуудыг шинэ жилээр оруулахгүй байвал дээр гэснийг бодоод байхнаа сайхан санаа байсан. Манай захиргаа ч миний саналыг дэмжсэн. Шинэ жилээр чи ганцаараа зоогийн газарт ороод жаахан суухад чинь эргэн тойрон гэр бүл, дурлалт хосууд хөгжилдөөд байвал танд ямар санагдах вэ дээ” гэж Кёзука тодруулжээ.
Японы зоогийн газрууд өөрийн үйлчлүүлэгчиддээ сонин сонин хэлбэрээр халамж анхаарал тавьдгийн нэг нь энэ. Нэг бар гэхэд л халзан үлчлүүлэгчиддээ хямдралтай үйлчилдэг гэнэ.
Японы нийслэл Токиогийн нэгэн зоогийн газар шинэ жилийн баяраар ганц бие үйлчлүүлэгчдээ дэмжихийн тулд шинэ жилийн баяраар дурлалт хосуудыг зоогийн газраар үйлчлүүлэхийг хориглосон байна. “PiaPia” нэртэй зоогийн газар “Арванхоёрдугаар сарын 24-нд гэр бүлээрээ, бас дурлалт хосууд манай зоогийн газарт ирж үйлчлүүлэн шинэ оноо угтахыг хориглоно” гэсэн зар гаднаа өлгөжээ.

0 Сэтгэгдэл