Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Испанийн дуучин “Eurovision”-д түрүүлж болохгүй

Европын хамтлаг дуучдын хамгийн том тэмцээн болох “Eurovision”-д оролцож буй Испанийн дуучин түрүүлж болохгүй гэсэн “даалгавар” авчээ. Учир нь, хэрэв тэр  “Eurovision”-ы ялагч болчихвол ирэх жилийн тэмцээнийг Испани улс зохион байгуулах ёстой болно. Гэтэл эдийн засгийн хямралд орчихоод байгаа тус улс юун тэмцээн зохион байгуулах манатай байгаа юм. Тийм ч учраас “Eurovision”-д өрсөлдөж буй дуучин бүсгүй Пастора Солер түрүүлэх ёсгүй гэдгээ сайн мэдэж байгаа бөгөөд тэмцээнийг зохион байгуулагчид ч Пастораг “Түрүүлээд хэрэггүй” гэж хошигнож байгаа гэнэ. Энэ жилийн “Eurovision” тэмцээнийг Азербайжан улс нийслэл Бакудаа зохион байгуулж буй юм. Тэмцээний финалын шалгаруулалт маргааш болох бөгөөд Пастроа Солер сүүлчийн шатанд тунаж үлдээд байгаа юм. Түүнээс гадна ОХУ-ыг төлөөлөн оролцож буй “Бурановогийн эмээ нар” хамтлаг ч финалд үлдээд буй. “Евровидение”-гийн Орос дахь шалгаруулалтад түрүүлж, Баку явах эрхээр шагнуулсан “Бурановогийн эмээ нар” эхний шатандаа “Party for Everybody” дуугаар оролцсон юм.

0 Сэтгэгдэл
emee nar bol gandan buurahgui l dee kkk
Хамгийн их уншсан