АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Таван толгойн ордод хөрөнгө оруулахыг хүсэгчид эхний босгоо давав
Таван толгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтын зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Ажлын хэсэгт Монгол Улсын шадар сайд М.Энхсайхан, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нар багтдаг аж. Ажлын хэсгийнхэн тендерт оролцогчдын техникийн болон санхүүгийн саналыг үнэлж хамгийн өндөр оноо авсан оролцогчтой гэрээ байгуулах юм. Нэр бүхий зургаан компанид энэхүү тендерт саналаа ирүүлэх урилга явуулсан бөгөөд шалгаруулалтын баримт бичгийн дагуу энэ сарын 1-нээс өмнө таван компани оролцохоо илэрхийлжээ. Ингээд ажлын хэсгээс “Чайна Шинхуа Энержи”, “Сумитомо корпорац”, “Энержи Ресурс” ХХК-ийн түншлэл, “Пибоди Энержи” корпорац зохих босго оноог давсан гэж үзэж, тэдний санхүүгийн саналыг нээх үнэлэх чиглэлийг дэд ажлын хэсэгт өгсөн аж. Дэд ажлын хэсэгт холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, төрийн өмчит компаниудын төлөөлөл ажиллаж байгаа юм. Уралдаант шалгаруулалтад нээлттэй ил тод байх зарчмыг юу юунаас илүүд тавихыг ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан онцолж байсан юм.

0 Сэтгэгдэл