COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Э.Азбилэг дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд дэд байрт шалгарчээ
БНСУ-ын Сөүл хотноо болсон “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг оролцож дэд байрт шалгарчээ.
Тэрбээр “Мисс монгол аялал жуулчлалын холбоо”-ны дэмжлэгтэйгээр оролцож 40 гаруй улсын авьяаслаг гоо бүсгүйчүүдтэй эх орноо төлөөлөн өрсөлдөв. Тэрээр дэлхийн авьяаслаг миссүүдтэй өрсөлдөхдөө хөлөөрөө нум сум харваж шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Сөүлийн Соме Севит боомт дээр энэ сарын 19-нд болсон тус тэмцээний финалын шатны шалгаруулалтыг 164 орны 10 сая гаруй хүн телевиз болон сайтаар дамжуулан үзэж сонирхжээ. Энэхүү тэмцээнийг усан боомт дээр буюу усан дээр барьсан байгууламжид зохион байгуулсан гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой аж. Тэмцээний ялагчийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Одуудын үдэш” нэрийн дор тус улсын урлаг соёлын алдартнууд хөтлөн явуулжээ.
Дашрамд сонирхуулахад, тэрээр энэ жил 22 настай бөгөөд отгон топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь аж.
БНСУ-ын Сөүл хотноо болсон “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг оролцож дэд байрт шалгарчээ.Тэрбээр “Мисс монгол аялал жуулчлалын холбоо”-ны дэмжлэгтэйгээр оролцож 40 гаруй улсын авьяаслаг гоо бүсгүйчүүдтэй эх орноо төлөөлөн өрсөлдөв. Тэрээр дэлхийн авьяаслаг миссүүдтэй өрсөлдөхдөө хөлөөрөө нум сум харваж шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.

0 Сэтгэгдэл