COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Г.Аюурзаны “Цагаан, хар, улаан” үргэлжлэх нь
Соёлын гавьяат зүтгэлтэн Гүн овогт Г.Аюурзаны удаах ном мэндлэх тун дөхжээ. Тэрээр “Бичиж байгаа романд минь хасбуу тамганы ул мөр хайж яваа нэг фанат нөхөр гардаг юм. Та бүхний хуучин танил Мэндээ л дээ. Тэгээд би өөрөө бас иймэрхүү зүйлтэй хөөцөлдөөд ядарч унах гэж байна. Энэ ганган найман метр урт хадган дээр 198 удаа дарсан дардсыг ч хасбуу гээд, Мүгдэнээс олдсон өөр нэг дардсыг ч хасбуу гээд, толгой эргэж гүйцлээ... Энэ сэдвийг хаях нь дээр бололтой. Бас баахан засвар хийхээс... Засвараа хийж гүйцээд л номоо хэвлүүлнэ дээ. Сарын дараа л болов уу гэж залбирч байна” гэж бичжээ. Түүний хамгийн сүүлд гаргасан “Цагаан, хар, улаан” номын нэг дүр бол Мэндээ. Тэрээр эртний олдвор хайж, дамлан ашиг ологч нэгэн. Тиймээс шинэхэн төрөх гэж буй романыг “Цагаан, хар, улаан” романы үргэлжлэл хэмээн таамаглаж байгаа юм.
Зохиолч Г.Аюурзана хэвлэлд нэгэнтээ “Номоороо амь зууж байгаа зохиолч Монголд зөвхөн би л юм биш үү” гэж хэлж байсан удаатай. Түүний бичсэн “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Цагаан, хар, улаан”, “Цасны роман” нь Монголд гүйлгээтэйгээс гадна зарим нь гадаад хэлнээ орчуулагдаж, худалдаанд гарсан билээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Гүн овогт Г.Аюурзаны удаах ном мэндлэх тун дөхжээ. Тэрээр “Бичиж байгаа романд минь хасбуу тамганы ул мөр хайж яваа нэг фанат нөхөр гардаг юм. Та бүхний хуучин танил Мэндээ л дээ. Тэгээд би өөрөө бас иймэрхүү зүйлтэй хөөцөлдөөд ядарч унах гэж байна. Энэ ганган найман метр урт хадган дээр 198 удаа дарсан дардсыг ч хасбуу гээд, Мүгдэнээс олдсон өөр нэг дардсыг ч хасбуу гээд, толгой эргэж гүйцлээ... Энэ сэдвийг хаях нь дээр бололтой. Бас баахан засвар хийхээс... Засвараа хийж гүйцээд л номоо хэвлүүлнэ дээ. Сарын дараа л болов уу гэж залбирч байна” гэж бичжээ. Түүний хамгийн сүүлд гаргасан “Цагаан, хар, улаан” номын нэг дүр бол Мэндээ. Тэрээр эртний олдвор хайж, дамлан ашиг ологч нэгэн. Тиймээс шинэхэн төрөх гэж буй романыг “Цагаан, хар, улаан” романы үргэлжлэл хэмээн таамаглаж байгаа юм. Зохиолч Г.Аюурзана хэвлэлд нэгэнтээ “Номоороо амь зууж байгаа зохиолч Монголд зөвхөн би л юм биш үү” гэж хэлж байсан удаатай. Түүний бичсэн “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Цагаан, хар, улаан”, “Цасны роман” нь Монголд гүйлгээтэйгээс гадна зарим нь гадаад хэлнээ орчуулагдаж, худалдаанд гарсан билээ.
0 Сэтгэгдэл
























