АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Элтон Жон хуримаа Инстаграмаар шууд дамжуулав

Нэрт дуучин Элтон Жон хамтран амьдрагч Дэвид Фурништэйгээ албан ёсоор гэрлэж, хуримын ёслолоо Инстаграмын сүлжээгээр шууд дамжуулжээ. Тэрээр Дэвидтэй сүүлийн есөн жил хамт амьдрахдаа, гурван настай Закари болон хоёр настай Элижа хэмээх хоёр хүүгээ хамтран өсгөж байгаа юм. Тэд албан ёсоор гэр бүл болсон баяр хөөрөө аль болох олон хүнтэй хуваалцах үүднээс #sharethelove гэсэн хаштагаар хуримын ёслолын үйл явцыг бүгдийг нь онлайнаар дамжуулжээ. Тэдний хөвгүүд бөгж хүргэж ирэх хүндтэй үүрэг хүлээхийн хажуугаар хуримын зураг авчээ.

Элтон Жон, Дэвид Фурниш нар 2005 оны арванхоёрдугаар сарын 21-нд иргэний хамтран амьдрах журмаар гэр бүл болж байсан бөгөөд есөн жилийн ойгоороо албан ёсоор хурим хийж байгаа нь энэ аж. Өнгөрсөн гуравдугаар сард Англид ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрснөөр Элтон Жон хуримаа хийх боломжтой болсон юм. Хуримын ёслолд Дэвид Бекхэмийн гэр бүл, жүжигчин Лиз Харли, Хью Грант, Эд Ширан гээд Английн алдартнууд олноороо иржээ.

0 Сэтгэгдэл