АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Жэки Чаны хүү гурван жилийн ял сонсох уу

Хонконгийн алдарт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чанд хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэдэг үндэслэлээр шүүхээс гурван жилийн ял төлөвлөөд байна. Жэйси Чаныг дөрвөн сарын өмнө Бээжин дэх гэрээс нь Тайваний жүжигчин Ко Кайтай хамт мансуурсан байдалтай байхад нь баривчилсан юм. Цагдаагийнхан түүний гэрээс 100 гр орчим мансууруулах бодис мөн хурааж авчээ. Олон нийтэд нэр нөлөөтэй, үлгэрлэх учиртай урлаг соёлын оддыг баривчлах замаар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын хүрээнд нэрт жүжигчний хүү баривчлагдсан юм.
Хэрэв түүний буруутайг шүүхээс тогтоовол гурван жилийн ял авах ажээ. Гэвч Жэйси Чаны хүлээх ял шийтгэл гурван жил торны цаана суухаар хэмжигдэхгүй юм. Хар тамхины эсрэг тэмцэх элчингээр 2009 онд өргөмжлөгдсөн Жэки Чан хүүгийнхээ чих халууцуулсан энэ хэргээс болоод маш ичгүүртэй байдалд ороод байна. Нэрт жүжигчин хүүгийнхээ тарьсан хэргийн өмнөөс олон нийтээс нээлттэй уучлал гуйж “Хүүгийнхээ хийсэн хэрэгт маш их цочирдон балмагдаж бас уур хүрч байна. Олны танил хүний хувьд маш их ичиж байна, эцэг хүний хувьд зүрх сэтгэл минь эмтэрч байна” хэмээн мэдэгджээ.
Жэйси Чан хэд хэдэн кинонд тоглож, гурван цомог гаргасан уран бүтээлч юм.

0 Сэтгэгдэл